МУ-ын гавъяат холбоочин Г.Баттөр ШУТИС-ийн ХҮНДЭТ ПРОФЕССОР цол хүртлээ.
2016-11-09

2016 оны 11 сарын 9-ний лхагва гарагт Монгол улсад инженер, технологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэсний 55 жилийн ой, ШУТИС 70000 дахь төгсөгчөө бэлтгэн гаргасны ой тохиолоо. Энэхүү түүхэн ойн баяр дээр баяр нэмж ШУТИС-ийн зүгээс инженер технологийн салбарт олон жил ажиллаж, салбартаа ихийг хийж бүтээсэн нэр бүхий хүмүүст ШУТИС-ийн ХҮНДЭТ ПРОФЕССОР цолыг олголоо. Мэдээлэл харилцаа холбооны салбарт 30 гаруй жил ажиллаж, орчин цагийн харилцаа холбооны салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн газрын дарга, МУ-ын гавъяат холбоочин Г.Баттөр ШУТИС-ийн хүндэт профессор боллоо. Танд Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн нийт хамт олны зүгээс баяр хүргэе.

Back to Top

© 2017 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.