Мэдээлэл холбооны сүлжээ компани нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байна
2017-05-15

Өнөөдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатарын талбайд Засгийн газрын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд суртачлах зорилгоор Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдаж байна.

Уг өдөрлөгт "Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар", “МИАТ”, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Авто тээврийн үндэсний төв”, “Монгол шуудан”, “Мэдээлэл технологийн үндэсний парк”, “Монголын цахилгаан холбоо”, “Хөрөнгийн бирж” зэрэг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газруудаас гадна Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар оролцож санхүүгийн ил тод байдлыг ханган холбогдох мэдээллийг танилцуулах, иргэдэд төрийн үйлчилгээг газар дээр нь нэг цэгээс үзүүлэх, хууль эрх зүйн зөвлөгөө өгч, мэргэжил арга зүйгээр хангах зэрэг үйлчилгээ үзүүлэх зорилготой юм. Өдөрлөг 17:00 цаг хүртэл зохион байгуулагдах тул иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

 

Back to Top

© 2017 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.