“Аюулгүй ажлын байр-амьдралын баталгаа” сарын аян
2017-05-23

ХАБЭА-ийн олон улсын өдөр буюу 4-р сарын 28-ийг тохиолдуулан МХС ХХК-ийн хэмжээнд “АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙР-АМЬДРАЛЫН БАТАЛГАА” ХАБЭА-н сарын аяныг зохион байгуулах Гүйцэтгэх захирлын тушаал гарч аяныг амжилттай зохион байгууллаа. Компанийн хэмжээнд нийт ажилтан албан хаагчид сарын аянд өндөр ач холбогдол өгч, олон ажил хийж, аюул эрсдлийг бууруулах арга хэмжээнүүдийг авч ажилласанд талархалтай байна. Аймгийн газруудаас ХАБЭА сарын аянд хийсэн тайланг авч нэгтгэх ажлыг хийж, оноо өгөх байдлаар дүгнэсэн.

  • Аюулыг мэдээлж эрсдэлийн арилгах талаар
  • Орхон аймаг I байр,
  • Архангай аймаг II байр
  • ИТА-г АА-ны арга барилд сургах талаар
  • Булган аймаг I байр.
  • Дорноговь аймаг II байр
  • Аюулыг мэдээлэх, эрсдэлийг үнэлэх ажлаар:
  • Хөвсгөл аймаг  I байр
  • Архангай аймаг II байр
  • Галын аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах ажлаар:
  • Хөвсгөл аймаг I байр эзэллээ.

Мөн аяны хугацаатай давхцан компанийн ХАБЭА-н зөвлөлийн гишүүдийн мэдлэгийг дээшлүүлэх, мэргэшүүлэх зорилгоор ХАБЭА-н зөвлөлийн гишүүдийн олон улсын сургалтыг Монголын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй менежментийн хүрээлэнтэй хамтран амжилттай зохион байгуулж, гишүүдээс шалгалт авч, сертификат олголоо.

Цаашид орон нутгийн болон ашиглалтын газруудын дэргэдэх ХАБЭА-н салбар зөвлөлийн гишүүдийг мэргэшүүлэх сургалтанд хамруулахаар ажиллаж байна. Сургалтыг цахим орчинд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Оны эхний 5 сарын байдлаар Компанийн ХАБЭА-н зөвлөл нь 7 удаа хуралдаж, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хэлэлцэн, нийт 9 ЗӨВЛӨМЖ-ийг боловсруулан үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

ХАБЭА-н ажил нь хүний амь нас, эрүүл мэндтэй шууд холбоотой, үр дүн нь нэг удаагийн аян, компанит ажлаар хязгаарлагдахгүй тул энэ чиглэлээр илүү үр бүтээлтэй ажлуудыг санаачлан хийж, хэрэгжүүлэхийг нийт ажилтан, албан хаагчиддаа уриаллаа.

МХС ХХК-ИЙН ХАБЭА-Н ЗӨВЛӨЛ

Back to Top

© 2017 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.