Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын спортын наадам амжилттай болж өнгөрлөө
2017-05-31

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын спортын наадам 2017 оны 5 дугаар сарын 25-наас 30-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилийн салбарын тэмцээнд нийт 19 компанийн тамирчид сагсан бөмбөг, воллейбол, шатар, теннис, дартс гэсэн 5 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорьж шилдэгүүдээ тодрууллаа.

Мэдээлэл холбооны сүлжээ компани нь энэхүү тэмцээнд спортын мастер Э.Батхүү, Р.Солонго, Ш.Энхзориг нарын нийт 45 тамирчдын бүрэлдэхүүнтэйгээр оролцсон билээ.
Воллейболын төрөлд эмэгтэй тамирчид Алтан медаль, эрэгтэй тамирчид хүрэл медаль,
Дартсын төрөлд эмэгтэй тамирчин Л.Алтанзул -мөнгөн медаль,
Теннисний төрөлд эрэгтэй тамирчин н.Энхтүвшин-мөнгөн медаль тус тус хүртэж, багийн нийт дүнгээр III байр эзэллээ.
Мөн воллейболын төрөлд шилдэг эмэгтэй тоглогчоор Санхүүгийн газрын ажилтан Р.Солонго шалгарлаа.
НИЙТ ТАМИРЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ

 

Back to Top

© 2017 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.