Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
2017-12-19

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК болон ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Манай компанийн нийт инженер техникийн ажилтнуудын дийлэнх хувь нь ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн үе үеийн төгсөгчид байдаг бөгөөд цаашид ч бидний дунд тус сургуулийн төгсөгчид орж ирэн ажиллаж, холбоочин хэмээх эрхэм алдрыг өндөрт өргөж явах бизээ. Тиймээс МХТС-тай хамтран ажиллаж, сургалтын үйл ажиллагааг дэмжих нь ирээдүй, хойч үедээ оруулж буй хөрөнгө оруулалт болох юм.

 

Back to Top

© 2018 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.