ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЛЭХ ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
2017-12-22

Огноо: 2017 оны 12 сарын 18 өдөр

Сонгон шалгаруулалтын нэр: "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК-ийн Дундговь аймгийн Холбооны салбарын байранд албан тасалгаа болон үйлчилгээний зориулалтаар талбай түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 02-р сарын 14-ны өдрийн 53 дугаарын тогтоолоор батлагдсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай”-ыг үндэслэн "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК-ийн Холбооны газрын  байранд албан тасалгаа болон үйлчилгээний зориулалтаар талбай түрээслэх түрээслэгчийг сонгох шалгаруулалтыг зарлаж байна.

Шалгаруулалтанд оролцогч иргэн, хуулийн этгээд нь 2017 оны 12-р сарын 28-ны өдрийн 14.00 цагаас өмнө “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Дундговь аймгийн газрын  бичиг хэрэгт битүүмжлэн ирүүлсэн байна.

1. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

 

 

 

Түрээслүүлэх хөрөнгийн хаяг байршил

 

Түрээсийн хөрөнгийн зориулалт

Талбайн хэмжээ (м²)

Нэгж талбайн сарын төлбөрийн доод үнэ (сараар)

1

 

 

 

 Дундговь аймгийн Холбооны газрын байр

 

1-р давхарт, 1 өрөө

 

 

Албан тасалгаа, үйлчилгээ

30

9000

2

1 -р давхарт, 1 өрөө

16

9000

3

1 -р давхарт, 1 өрөө

16

9000

4

1 -р давхарт, 1 өрөө

8

9000

5

1-р давхарт, 1 өрөө

11

9000

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 14:00 цагаас өмнө материалыг хүлээн авна.

Материал хүлээн авах хаяг

“Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Дундговь аймгийн газрын төв байранд өөрийн биеэр эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан тус компанийн бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгнө.

Материал нээх хугацаа, хаяг байршил

2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 14:30 цагт “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Дундговь аймгийн газрын төв байрны 201 тоот өрөөнд нээнэ.

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

Эд хөрөнгө түрээслүүлэх 1 м.кв талбайн сарын үнэ 9,000¥-15,000¥ төгрөг болно.

 

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

·  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх), эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар;

·  Үйл ажиллагааны танилцуулга, ажлын түршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлыг бичих);

·  Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн, хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан дансны тодорхойлолт);

·  Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

·  Шаардлагатай тохиолдолд худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг;

·  Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал

3. Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах

Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, гэрээний үлгэрчилсэн загвар, хөрөнгийн талаарх мэдээллийг Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн утсаар болон цахим хуудаснаас авна уу.

Хаяг: “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Дундговь аймгийн газрын төв байр

Холбогдох утасны дугаар: 70592525; 99053408

Back to Top

© 2017 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.