АВТОМАШИНЫ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР
2018-04-05

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 577 тоот тогтоолын дагуу Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 2 ширхэг автомашиныг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.

  1. Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга:

2009 онд үйлдвэрлэсэн 85100 км явсан, 95-03 БУА улсын дугаартай mntccu40z0004940 арлын дугаартай Ниссан навара, 2009 онд үйлдвэрлэсэн 97812 км явсан 47-47 НАА улсын дугаартай mntccud40z0004943 арлын дугаартай Ниссан навара маркын автомашинууд.

д/д

Дуудлага худалдаа болох хугацаа

2018 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн 11.00 цагт болно.

1

Дуудлага худалдаа болох газар

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн хурлын танхимд болно.

 

2

Худалдах доод үнэ

95-03 БУА Ниссан навара автомашины худалдах доод үнэ 3.500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөг

Дуудлага худалданд тавих дэнчингийн хэмжээ

875.000 /найман зуун далан таван мянган/ төгрөг

 

3

Худалдах доод үнэ

47-47 НАА Ниссан навара автомашины худалдах доод үнэ 2.000.000 /хоёр сая/ төгрөг

Дуудлага худалданд тавих дэнчингийн хэмжээ

500.000 /таван зуун мянган/ төгрөг

4

Худалдан авах гэрээний нөхцөл

Худалдан авагч дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

2. Дуудлага худалдаанд хүсэлт ирүүлэх

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 18.00  цаг хүртэл  Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн төв байрны 106 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу. /Хүсэлтийн маягт татах: энд дарна уу/

Дуудлага худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчинг төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ийн хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ.

Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийг Мэдээлэл холбооны сүлжээ ХХК дээр ирж үзэж болох бөгөөд дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн /www.icn.mn/ цахим хуудаснаас авна уу.

Лавлах утас: 70112604,  91974448, 80104448.

Back to Top

© 2018 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.