TEIN програмын тухай
2018-05-10

·TEIN4 2010 оны 10-р сард Брюссел хотноо болсон АСЕМ 8 дээд хэмжээний уулзалтын үеэр TEIN4  буюу TEIN  төслийн дараагийн шатыг баталж TEIN* “Хамтын ажиллагааны төв“ (TEI * CC) байгуулсан. 2012 оны 9-р сард TEIN4 төслийн хэрэгжүүлэлтийг Солонгосын засгийн газарын  тусламжтай байгуулагдсан TEIN* “Хамтын ажиллагааны төв“ -д шилжүүлсэн. TEIN4 төсөл нь энэ үе шатандаа ЕХ-ны санхүүжилтийг үргэлжлүүлэн авсан (€ 8м). Төлийн энэ шатанд Ази-Номхон даланй 4 орон нэгдэж орсон: Гонк Конг, Афганистан, Монгол болон Шинэ Зеланд. TEIN4-ийн гол зорилго нь сүлжээний хэрэглээг  өргөжүүлэн сурталчилж, хоол хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд, байгалийн гамшигтай холбоотой дэлхий болон далайн ажиглалт, засгийн газар, боловсрол, сургалт, соёлын өв  зэрэг нийгмийн ашиг сонирхолыг чухалчилсан хэрэглээнд ашиглах явдал юм. Уг төсөл нь 2016 оны 12-дугаар сард амжилттай өндөрлөж, төслийн дараагийн үе шат нь 60 сар үргэлжлэх Asi@Connect програм 2016 оны 9-дүгээр сард эхэлсэн.

·TEIN3 2009 оны сүүлээр Азийн хамтын нийгэмлэгийг нэгтгэн сүлжээгээ Өмнөд Азийн 18 улс оронг хамран өргөжүүлж уг төсөл нь бас нэг амжилтанд хүрсэн юм. Үүнд:  Австрали, Хятад, Идонези, Япон, Солонгос, Малази, Сингапур, Тайланд, Филиппин, Вьетнам, Бангладеш, Бутан, Энэтхэг, Непал, Пакистан, Шри Ланка болон Комоджи. Энэхүү амжилтыг 2009 оны 12-р сарын 1-2-нд Куала Лумпур хотноо ASEM уулзалтын хүрээнд "Хамааралтай Мэдээллийн Нийгэм Байгуулах" семинар зохион байгуулж тэмдэглэв. Европын Холбооны санхүүжилтийн тусламжтайгаар TEIN2 and TEIN3 төслийн үе шатуудыг дэлхий даяр бүс нутгийн сүлжээний төслүүдийг хэрэгжүүлэгч GÉANT (хуучнаар DANTE) ашгийн бус байгууллага удирдсан.

·TEIN2 2006 оны 9 сард Хелсинки хотно болсон ASEM 6 уулазлты үэр TEIN2-ын албан ёсны нээлт болж TEIN1-ийн төслийн 2 талын хамтын ажиллагааг өрөгжүүлэн Ази-Номхон далайн бүсийн судалгаа, боловсролын анхны том хэмжээний мэдээлэл, харилцаа холбооны  сүлжээг Европын Холбооны санхүүжилтээр үүсгэн байгуулсан. TEIN2 нь Азийн 9 орныг хамарсан өргөн хүрээг хамарсан санаачлага болсон. Үүнд: Австрали, Хятад, Идонези, Япон, Солонгос, Малази, Сингапур, Тайланд, Филиппин болон Вьетнам.

·2000-2001 TEIN Санаачилга Транс Евразийн Мэдээллийн Сүлжээ (TEIN) санаачилга нь 2000 онд Сөүл хотноо Ази-Европын Дээд  Хэмжээний уулзалт (ASEM 3)-ын  үэд үүсгэн байгуулагдсан.  Ази, Европ хоёрын хооронд Мэдээлэл Холбооны Технологийн дэд бүтцийг холбох ASEM-ийн хамгийн амжилттай санаачлагуудын нэг бөгөөд хоёр бүс нутаг мөн Азийн орнуудын хоорондох илүү үр дүнтэй, хурдан,  хүчирхэг интернет холболтоор уг салбарт хийгдэж буй судалгны солилцоо, хамтын ажиллагааг өрөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байна.  Уг санаачлагын эхний үр дүн нь 2001 онд Франц-Солонгос холболтыг (TEIN1) суурилуулах явдал байсан бөгөөд хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс удаа дараа холболтыг сайжруулсан.

Asi@Connect нь Ази, Номхон далайн бүс нутгийн эрдэм шинжилгээний болон боловсролын байгууллагуудыг 10 Gbps хүртэлх хурдтай бүхий өндөр хурдны интернет холболтоор хангадаг. Өнөөдрийн байдлаар уг сүлжээ нь бүс нутгийн хэмжээнд 21 улсын их сургуули болон судалгааны төвүүдийг холбож байна. Уг сүлжээ нь Европын 50 сая судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнуудтай GÉANT сүлжээгээр холбогдож, Дэлхийн ажиглалт, гамшиг сэрэмжлүүлэг, цаг уурын судалгаа, хүнсний аюулгүй байдал, цахим эрүүл мэнд, цахим сургалт зэрэг чиглэлээр хамтарсан хөтөлбөрүүдийг дэмждэг.

Asi@Connect нь 2001 онд Ази-Европын (ASEM) уулзалт санаачлагаар эхэлсэн Транс Евразийн Мэдээллийн Сүлжээ (TEIN) хөтөлбөрийн Европын Холбооны санхүүжилтийн 4-р үе шат юм. Уг санаачлагын үр дүнд 2004 онд бүс нутгийн судалгаа, боловсролын интернетийн сүлжээ (TEIN) байгуулагдаж газар зүйн хувьд жил бүр үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Энэхүү шинэ үе шатанд судалгаа, боловсролын нийгэмлэгийг өргөжүүлэн Ази Номхон далайн бусад орнуудын эрдэмтэн судлаачдыг татан оролцуулаж төслийг хэрэгжүүлэхэд илүү анхаарал тавих болно.

Asi@Connect нь дэлхийн бусад бүс нутгийн судалгаа, боловсролын сүлжээний төслүүд, байгууллагуудтай харилцан хамтран ажиллаж байна:

  • GÉANT (Europe)
  • RedCLARA (Latin America)
  • EUMEDCONNECT (Eastern Mediterranean)
  • AfricaConnect2 / WACREN / UbuntuNet / ASREN (Africa)
  • CAREN (Central Asia)
  • Internet2 / ESNET / CANARIE (North America)
  • ASREN (Middle East)

 

Үндсэн үйл ажиллагаа:

  • Худалдан авалтын сүлжээ ба менежмент
  • Хөгжиж буй оронд үндэсний судалгаа, боловсролын сүлжээний хөгжлийн чадавхыг дээшлүүлэх
  • Судалгаа, боловсролын сүлжээний дизайн үйл ажиллагаа түүнтэй холбоотой чадавхийг хөгжүүлэх
  • Сүлжээний төрөлжсөн бүтээгдэхүн, үйлчилгээ болон аппликейшн, түүнтэй холбоотой чадавхийг дээшлүүлэх
  • Asi@Connect-ын судалгаа, боловролын хамтын ажиллагааг нийгмийн ашиг тусын төлөө дэмжин сурталчлах
  • Бүс нутагт тоон хуваагдлыг арилгах.

Back to Top

© 2018 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.