Монголын хөгжлийн сүлжээ 2021
2018-06-18

Өнөөдөр буюу 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Мэдээлэл Холбооны Сүлжээ ХХК нь Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарт нэгэн шинэ хуудсийг нээх Монголын хөгжлийн сүлжээ 2021 стратеги, их багтаамжийн дамжуулах сүлжээний нээлтийг хийлээ.

Бид 2017-2021 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөө болох “Монголын хөгжлийн сүлжээ - 2021” –ийг боловсруулан үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд стратеги төлөвлөгөөний дагуу 2017-2019 онд “Үндсэн сүлжээний багтаамжийг аймгийн төвүүдэд 100Гбит/сек хүргэнэ” гэсэн зорилтыг дэвшүүлж, одоогоор нэг аймгийн төвд хүрч буй байгаа 1Гбит/сек багтаамжтай байгаа сүлжээг 100 дахин нэмэгдүүлэх буюу нийт сүлжээний ачааллыг 2100 Гбит/сек хүргэх зорилтыг дэвшүүлсэн ажиллаж, төслийн эхний шатыг бүрэн хэрэгжүүлэн ашиглалтад орууллаа.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар – Аймгийн Төв – Сумын төв гэсэн мэдээллийн өндөр хурдны замыг бий болгож, сүлжээний багтаамжийг эрс нэмэгдүүлснээр мэдээлэл, холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудын үзүүлж буй үйлчилгээний чанар тухайн байршилд 5-20 дахин нэмэгдэж, хөдөлгөөнт холбооны 4G, 5G буюу дараа үеийн технологи, АйПиТВ үйлчилгээ болон төрийн цахим үйлчилгээ/e-gov services/, цахим эрүүл мэнд /e-health/, цахим боловсрол /e-education/ гэх мэт бусад өргөн зурвасын үйлчилгээг/broadband/ орон даяар эрчимтэйгээр нэвтрүүлэх сүлжээний суурь нөхцөл хангагдана.

“Монголын Хөгжлийн Сүлжээ 2021” гэж нэрлэн хэрэгжүүлсний үр дүнд:
1. Монгол Улсын хот хөдөөгийн иргэдийн цахим хэрэглээний зааг ялгаа /digital divide/ 2020 гэхэд 2-3 дахин буурч, энэ үзүүлэлтээрээ Монгол Улс Азидаа эхний 8 орны тоонд орно.
2. Хөдөө орон нутгийн иргэдийн хөдөлгөөнт болон суурин интернетийн хэрэглээ 20-30 дахин нэмэгдэнэ. Ганцхан жишээ дурдахад яг жилийн өмнө 10Мегабит/сек багтаамж бүхий харилцаа холбоо, интернэтийн хэрэглээтэй байсан Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум гэхэд л энэхүү сүлжээний шинэчлэлийн туршилтын богинохон хугацаанд 150 Мегабит/сек хэрэглээтэй болоод байна.
3. Хот хоорондын дамжуулах сүлжээний багтаамж эрс нэмэгдэж, үнэ тарифийн уян хатан, тааламжтай нөхцөл ийнхүү бүрдэж, дамжуулах сүлжээний техологийн суурь нөхцөл бүрэн хангагдаж байгаа тул хөдөө орон нутагт мэдээлэл, харилцаа холбооны бүх төрлийн үйлчилгээний хүртээмж, хэрэглээ богино хугацаанд, шинэ түвшинд гарах болно.
4. Мэдээлэл, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж буй үүрэн болон суурин холбоо, интернетийн үйлчилгээ эрхлэгчид, өргөн нэвтрүүлгийн болон олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид, бүх төрлийн агуулга үйлдвэрлэгчдийн хувьд үйлчилгээний чанар, хамрах хүрээгээ нэмэгдүүлэх шинэ боломж, нөхцөл бүрдэх болно.
5. Цахим засаглал, эрүүл мэндийн цахим үйлчилгээ, цахим боловсрол, интернетэд суурилсан бүх төрлийн үйлчилгээг шинээр нэвтрүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох чиглэлээр хийгдэж буй бүх төсөл, хөтөлбөрүүдийг богино хугацаанд амжилтай хэрэгжүүлэхэд шууд түлхэц болно.
6. Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбоо, эд юмсын интернет /IoT/, их хэмжээний өгөгдөл /Big Data/, хиймэл оюун ухаан /AI/-ны технологиудыг нэвтрүүлэхэд шаардлагатай дамжуулах сүлжээний суурь нөхцөл бүрэн бүрдэнэ.
7. Энэ бүхний үр дүнд 2021 он гэхэд Монгол Улсын Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн индекс /ICT development index/ хамгийн багадаа 10 түвшингээр урагшлах болно.

Хот хоорондын дамжуулах сүлжээг өргөтгөх, шинэчлэх, багтаамжийг эрс нэмэгдүүлэх энэхүү томоохон ажлыг улсын төсөв болон зээлийн ямар ч санхүүжилт хийлгүйгээр төрийн өмчит Мэдээлэл Холбооны Сүлжээ ХХК-ийн зөвхөн өөрийн эх үүсвэрийг оновчтойгоор зохион байгуулж хэрэгжүүлсэн байна.

МХС2021 стратегийг хэрэгжүүлснээр Монгол Улсын интернэт болон цахим хэрэглээнд үсрэлт гарч, мэдээлэл харилцаа холбооны салбарын улс орны нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл бодитойгоор нэмэгдэн, Монгол Улсын цахим шилжилтийг /digital transition/ -ийг хэрэгжүүлэх гол багана болж, цахим эдийн засгийг/digital economy/ байгуулах орчин бүрдэх юм.

 

 

 

Back to Top

© 2018 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.