Энэ хак таны хуучин Киндл-г цаг болгон хувиргах болно
2018-08-30

Хэрвээ танд хэрэглэдэггүй Киндл ном уншигч байгаа бол та үүнийг уншина уу. Энэ хак таны хуучин Киндл-г одоо хэдэн цаг болж байгааг ишлэлтэй заах амьд цаг болон хувиргах болно. Минут тутам шинэгчлэгдэнэ. Танд ердөө www.instrucables.com вэбсайт болон хакердсан Киндл, бусад жижиг зүйлс л хэрэг болно. Энэхүү аппликейшний ишлэлүүд www.theguardian.com вэбсайтаас цуглуулсан Чарлз Буковски-с Шекспирийн зохиол туурвилыг агуулдаг.

Бүтээгч Жаап Мэйжирс хэлэхдээ:

Манай эхнэр номыг үнэхээр шимтэн уншигч. Англи хэлний уран зохиолийн багш, судлаач учраас жилд дунджаар наян ширхэг ном уншдаг. Түүний авахыг хүсэж байсан зүйл нь зочны өрөөний цаг. Би түүнд дэлгүүрээс хананы цаг авч өгч болох л байсан боловч энэнд тийм гоц гойд зүйл байхгүй биздээ? Тэрний оронд зохиолын ишлэлтэй хамт заах цагийг хийж өгсөн юм, яагаад гэвэл энэ үнэхээр догь учраас.

Манай гэрт арван тав дахь Киндл байгааг тооцох юм бол үүний нэгийг нь хэрэгцээтэй зүйл болгон хувиргах шаардлага байсан гэж үзсэн учраас тэр юм. Танд Киндл ном уншигч байгаа юу? Хэрвээ байхгүй бол вэбсайтын хувилбартайг эндээс орж харна уу.

 

Back to Top

© 2018 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.