Олон улсын кабель утасны үйлдвэрлэл дээр UL буюу Америкийн итгэмжлэгдсэн лабораторын маркетингийн шаардлагын баталгаажуулалт нэмэгдэж байна.
2018-08-30

UL-ийн тухай

 

UL нь дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа хүмүүсийн аюулгүй амьдрах болон аюулгүй ажиллах нөхцөлийг аюулгүй амгалан байдал болон сорилтыг давах чадварыг шийдвэрлэх шинжлэх ухааны хэрэглээгээр дэмждэг. Мөн инновацийн шинэ бүтээгдэхүүн болон технологийн аюулгүй хэрэглээнд итгэл төрүүлдэг. UL-ийн гол үзэл баримтлал нь энэ дэлхийг илүү аюулгүй газар болгоход чиглэгддэг бөгөөд UL нь туршдаг, хянадаг, шалгадаг, сертификатжуулдаг, баталгаажуулдаг, зөвлөдөг, сургадаг. Мөн эдгээрийг программ хангамжийн найдвартай тогтвортой шийдлүүдээр дэмжиж ажилладаг.

 

UL-ийн баталгаажуулалтын тэмдгийн тухай

 

UL нь шинжлэх ухаанд суурилсан эд зүйлс болон ар барилын маркетингийн шаардлагуудад нэг удаа баталгаажуулалтын тэмдэг олгодог. Мөн тус тэмдэгтийг бүтээгдэхүүн, сав баглаа, сурталчилгаан дээр болон үйлдвэрлэлийн систем, процесс, тоног төхөөрөмж зэрэгт авах боломжтой юм. Телевиз, дэлгэц, зөөврийн компьютер, лэд гэрэл зэрэг бараа бүтээгдэхүүнүүд дээрээс та UL-ийн баталгаажуулалтын тэмдгийг харж болно.

 

Кабель утас үйлдвэрлэгч дахин 3 компани UL-ийн баталгаажуулалтын тэмдэгтийг авна.

 

Борлуулагчид, худалдан авагчид, хөрөнгө оруулагчдын итгэлийг олохын тулд кабель утасны үйлдвэрлэл эрхэлдэг маш олон компаниудад тэдгээрийн гүйцэтгэл, үйл ажиллагаа, бүтээгдэхүүнүүдийн онцлог, үйлдвэрлэлийн хүчин чадал, технологийн процесс болон үйлдвэрлэлийн систем зэрэгтэй холбоотой маркетингийн шаардлагуудыг баталгаажуулах найдвартай, итгэлтэй гуравдагч байгууллага шаардлагатай байдаг. Анх Suzhou Cableplus Technologies компани роботоор кабель шалгах процессдоо UL-ийн маркетингийн баталгаажуулалтыг хийлгэснээс хойш дараах компаниуд тус баталгаажуулалтыг хийлгээд байна. Компанийн нэр: UL баталгаажуулалт

Hitachi Cable America Inc - Maintains Category 6 Performance During Water Submersion;

Anixter’s Infrastructure Solutions Labs - Structured Cabling Performance Test Processes Verified;

Paige Electric Co LP - Delivers 1Gbps performance and PoE+ over 200 meters

UL-ийн баталгаажуулалтын тэмдэг нь UL-ийн зүгээс эдгээр бүтээгдэхүүн болон процессуудийн гол гол маркетингийн шаадлагуудыг бие даасан, дахин давтагдах, шинжлэх ухаанд суурилсан үнэлгээгээр нотолдог. UL-ийн баталгаажуулалт нь тухайн зүйл нь үйлдвэрлэгчид өөрсдийн брэндээ бусад өрсөлдөгчдөөс ялгаруулж харагдуулах болон хэрэглэгч, худалдан авагч нар илүү итгэлтэй худалдан авах шийдвэр гаргахад шаардлагатай маркетингийн шаардлагуудыг хангаж байгаа эсэх талаарх найдвартай байдлын нарийвчлалыг тодорхойлдог юм.

 

 

Back to Top

© 2018 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.