Энэ бол IPHONE XS
2018-08-31

Шинэ IPHONE XS гар утасны загвар хийц ямар байх талаарх нууц задарлаа. www.9to5Mac.com вэбсайт Apple гар утасны дараагийн шинэ загварын анхны зургийг дэлгэн харууллаа. Удахгүй нээлтээ хийж худалдаанд гарах энэхүү гар утас 14.7см, 16.5см хэмжээтэй дэлгэцтэй байх бөгөөд мэдээллийн дагуу IPHONE XS гэх нэртэй байх нь тодорлоо. Зурагнаас харахад хямд LCD дэлгэц биш OLED загварын илүү чанартай дэлгэц харагдаж байна. Iphone X мөнгөлөг, хар саарал өнгийн сонголттой байгаа бол XS нь алтан шаргал өнгөтэй байхнээ. 

 

 

Одоогоор зөвхөн зураг нь дэлгэгдэн гарсан байгаа хэдий ч бидэнд мэдээж зөндөө асуултууд хариулагдаагүй хэвээр үлдэж байна. Албан ёсоор нээлт 9 дүгээр сарын 12-ны өдөр Стив Жобс Театр-т Iphone watch буюу цагны шинэ загвартай хамт дэлгэгдэх болно.

Back to Top

© 2018 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.