Цахим үйлчилгээний нэгдсэн төв нээлтээ хийлээ
2018-10-03

 

 

 

Сүхбаатар аймгийн Дарьганга суманд Цахим үйлчилгээний нэгдсэн төв нээлтээ хийлээ.

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн төвийн нээлт 2018.10.01-ний өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд боллоо.
Цахим үйлчилгээний холболтыг дэд бүтэц талаас нь Монгол Улсын 286 сум суурин газрыг хамарсан хамгийн өргөн шилэн кабелийн үндсэн сүлжээг эзэмшдэг Мэдээлэл Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит ХХК хариуцан ажиллах бол үйлчилгээг МУ-ын бүх аймаг сумдад салбартай шуудангийн үйлчилгээгээр Монголдоо тэргүүлэгч Монгол Шуудан ХК хариуцан ажиллах юм. Манай компанийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө болох “Монголын хөгжлийн сүлжээ - 2021” –ийн дагуу нэг аймгийн төвд хүрч буй 1Гбит/сек багтаамжтай байгаа сүлжээг 100 дахин нэмэгдүүлэх буюу нийт сүлжээний ачааллыг 2100 Гбит/сек хүргэх ажлыг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд дээрх ажлыг хэрэгжүүлэх боломж бүрдсэн юм.

Уг төвийг байгуулснаар сумын ард иргэд урд өмнө заавал хот суурин газар, аймгийн төв орж авдаг байсан төрийн үйлчилгээг өөрийн харьяа суманд байрших “Цахим Үйлчилгээний Нэгдсэн төв”-өөс шууд авах боломж бүрдэж байгаа ба үйчлүүлэгч иргэд зөвхөн өөрсдийн иргэний цахим үнэмлэх болон хурууны хээг уншуулан газар дээр нь, түргэн шуурхай, дараалал чирэгдэлгүй төрийн үйлчилгээг авах боломжийг бий болгож байна.

Энэхүү төвөөр үйлчлүүлэх иргэд “Төрсний бүртгэлийн лавлагаа”, “Хуулийн этгээдийн лавлагаа”, “Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа” зэрэг иргэдэд тогтмол шаардагддаг 10 гаруй үйлчилгээг авах боломжтой бөгөөд цаашид үзүүлэх үйлчилгээний тоо 320 хүртэл нэмэгдэнэ. Үндэсний Дата Төв ТӨҮГ-аас хөгжүүлсэн төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг ашиглах энэхүү шинэ төв байгуулагдсанаар төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдээд зогсохгүй ард иргэдийн зардал хэмнэгдэж, хөдөө орон нутгийн иргэд орон зайн тэгш бус байдлаас үл хамааран жигд боломжоор хангагдаж, цаашид цахим засаглалыг хэрэгжилтийг түргэсгэх нэг чухал алхам болж байна.

МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ХХК

 

Back to Top

© 2018 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.