"ICT Expo 2018" үзэсгэлэн амжилттай болж өндөрлөлөө
2018-10-03

 

 

 

 

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт шинээр нэвтэрч буй техник технологийг олон нийтэд танилцуулж, энэ салбарын хөгжил дэвшлийг тодорхойлдог “ICT EXPO” үзэсгэлэн 12 дахь жилдээ 9-р сарын 30, 10-р сарын 1,2-ны өдрүүдэд Мишээл экспо төвд “ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХАМТДАА” уриан дор болж, салбарын 40 гаруй байгууллага оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцууллаа. Манай компани энэхүү үзэсгэлэнд их багтаамжийн урсгалыг нэмэгдүүлэх Монголын Хөгжлийн Сүлжээ 2021 төсөл болон түүний хэрэгжилтийг танилцуулан оролцлоо.
Энэхүү үзэсгэлэнгийн хүрээнд “ХУР” системийг орон нутагт нэвтрүүлэх арга хэмжээний нээлтийг хийж, үзэсгэлэнгийн танхимаас Сүхбаатар аймгийн Дарьганга сумын “Цахим төрийн үйлчилгээний төв”-тэй манай компанийн сүлжээгээр дамжуулан шууд холбогдсон юм. Энэхүү төвийг нээснээр сум, орон нутгийн иргэд холбооны болон шуудангийн үйлчилгээнээс гадна хурууны хээгээ уншуулаад төрийн үйлчилгээг шуурхай авах боломжийг бүрдүүллээ. Цаашдаа бүх сумдад “Цахим төрийн үйлчилгээний төв”-ийг байгуулж “ХУР” системийг орон нутгийн иргэд хэрэглэж, цаг заваа хэмнэх боломжоор хангахаар төлөвлөн хамтран ажиллаж байна.

 

Back to Top

© 2018 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.