Apple засаж сэргээсэн Iphone 8, Iphone 8+ худалдаанд гаргаж эхлээд байна
2018-11-07

Apple брэндийн онлайн худалдааны дэлгүүрт засаж сэргээсэн Iphone 8, Iphone 8+ худалдаалж эхэлжээ. Саарал, мөнгөлөг саарал, алтан шаргал өнгөний сонголттой 64Гб багтаамж бүхий утаснуудаас сонгох боломжтой. Iphone 8 $499 гэж байгаа бол Iphone 8+ $599 юм байна.

Цоо шинэ Iphone 8 одоогийн байдлаар $599-р худалдаалагдаж байгаа бол засаж сэргээсэн утас таны $100-г хэмнэх юм. Засаж сэргээсэн утас батлагаатай ирдэг, шинэ утас шигээ сайн чанарынх, цоо шинэ батерейтэй болон бусад дагалдах хэрэгсэлтэйгээ ирдэг.

 

 

Эх сурвалж: The Verge

Back to Top

© 2018 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.