ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЛЭХ ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
2018-12-21

Огноо: 2018 оны 12 сарын 21 өдөр

Сонгон шалгаруулалтын нэр: "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК-ийн Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн салбарын байранд албан тасалгаа болон үйлчилгээний зориулалтаар талбай түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 02-р сарын 14-ны өдрийн 53 дугаарын тогтоолоор батлагдсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай”-ыг үндэслэн "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК-ийн Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн салбарын байранд албан тасалгаа болон үйлчилгээний зориулалтаар талбай түрээслэх түрээслэгчийг сонгох шалгаруулалтыг зарлаж байна.

Шалгаруулалтад оролцогч иргэн, хуулийн этгээд нь 2019 оны 01 р сарын 04-ны өдрийн 14.00 цагаас өмнө “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн салбарын төв байранд материалаа битүүмжлэн ирүүлсэн байна.

 

Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

Эндээс үзнэ үү

Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, гэрээний үлгэрчилсэн загвар, хөрөнгийн талаарх мэдээллийг Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн утсаар болон цахим хуудаснаас авна уу.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө-1, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн төв байр

Холбогдох утасны дугаар: 70112605; 70114240

 

 

Back to Top

© 2018 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.