Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд "Цахим үйлчилгээний нэгдсэн төв" үүд хаалгаа нээлээ
2019-01-30

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд "Цахим үйлчилгээний нэгдсэн төв" үүд хаалгаа нээлээ.
МУ-ын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулж, хөдөө орон нутгийн, тэр дундаа сумдын иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах шийдвэр гаргаснаар 2019 оноос эхлэн бүх суманд цахим үйлчилгээний нэгдсэн төвүүдийг байгуулахаар болсон билээ. Тэгвэл энэхүү ажлын 2019 оны эхний ажил хэрэгжиж Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 2019.01.23ны өдөр төрийн цахим үйлчилгээний төвийн үйл ажиллагааг эхлүүллээ. Тус төв байгуулагдсанаар Цэцэрлэг сумын ард иргэд аймаг явах шаардлагагүйгээр бүх төрлийн лавлагаа мэдээллийг eрдөө хурууны хээгээ уншуулаад шуурхай авдаг болж байгаа юм.

 

Back to Top

© 2018 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.