Увс аймгийн Зүүнхангай сум цахим үйлчилгээний нэгдсэн төвтэй боллоо
2019-01-31

Монгол улсын засгийн газраас 2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил" -ээр зарласантай холбогдуулан Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Монгол шуудан ХК хамтран төрийн цахим үйлчилгээний нэгдсэн төвийг Монгол улсын бүх суманд 2019-2020 онд байгуулахаар болсон. 

2019 оны 01 сарын 27-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд /аймгийн төвөөс 357км/ цахим үйлчилгээний нэгдсэн төв, Хур системийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. 
Уг арга хэмжээнд Монгол Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат
Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат
Увс аймгийн засаг дарга Д.Батсайхан
Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн орлогч захирал Б.Мөнхбат болон холбогдох албаны хүмүүс мөн нутгийн иргэд оролцлоо.
Хур систем орсноор нутгийн иргэд төрийн байгууллагын 300 хүртэлх лавлагаа мэдээллийг холбооны байрнаасаа авах боломжтой болох юм. Ингэснээр цаг хугацаа, хөрөнгө мөнгөө хэмнэх зэрэг олон давуу талтай.

 

 

 

 

 

Back to Top

© 2018 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.