Огноо: 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр
Сонгон шалгаруулалтын нэр: "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК-ийн Улаанбаатар хотод Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Сэлбэ дэд төвийн байранд шуудангийн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар талбай түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02-р сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай”-ыг үндэслэн "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК-ийн Улаанбаатар хотод Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Сэлбэ дэд төвийн байранд шуудангийн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар талбай түрээслэх түрээслэгчийг сонгох шалгаруулалтыг зарлаж байна.
Шалгаруулалтад оролцогч иргэн, хуулийн этгээд нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 14.00 цагаас өмнө “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Улаанбаатар хотын төв байранд материалаа битүүмжлэн ирүүлсэн байна.
1. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
№ |
Байршлын хаяг |
Байршлын нэр |
Зориулалт |
Талбайн хэмжээ (м²) |
Нэгж талбайн сарын төлбөрийн доод үнэ |
1 |
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, Сэлбэ дэд төвийн байр |
Сэлбэ дэд төвийн байр, 1 дүгээр давхарын зааланд |
Шуудангийн үйлчилгээ |
59.89 мкв
|
12,000 |
2 |
Сэлбэ дэд төвийн байр, 1 дүгээр давхар, 6 тоот |
Зөөлөн оёдол |
13.10 мкв |
10,000 |
|
3 |
Сэлбэ дэд төвийн байр, 1 дүгээр давхар, 5 тоот |
Бусад |
13.05 мкв |
10,000 |
2. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 14:00 цагаас өмнө материалыг хүлээн авна. |
Материал хүлээн авах хаяг |
“Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Улаанбаатар хотын төв байранд өөрийн биеэр эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан тус компанийн байр талбайн түрээсийн гэрээ хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгнө. |
Материал нээх хугацаа, хаяг байршил |
2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 14:30 цагт “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Улаанбаатар хотын төв байрны 203 тоот өрөөнд нээнэ. |
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ |
Эд хөрөнгө түрээслүүлэх 1 м.кв талбайн сарын түрээсийн доод үнэ Улаанбаатар хотод албан тасалгаа 15,000, таслах талбай 12,000, бусад 10,000 төгрөг болно. |
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
· Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх), эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар; · Үйл ажиллагааны танилцуулга, ажлын түршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлыг бичих); · Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн, хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан дансны тодорхойлолт); · Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар; · Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал |
3.Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах
Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, гэрээний үлгэрчилсэн загвар, хөрөнгийн талаарх мэдээллийг Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн утсаар болон цахим хуудаснаас авна уу.
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө-1, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн төв байр
Холбогдох утасны дугаар: 70112607; 70114240