БАГАНУУР

Манай газар нь Засгийн газрын 2006 оны 8-р сарын тогтоолд үндэслэн, 2006 онд Төрийн өмчийн хорооны тогтоол гарч 2007 оны 7 сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Холбооны үйлчилгээнд чөлөөтэй, нээлттэй, ялгаварлахгүйгээр холбогдох боломжийг холбооны үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд тэгш олгож, салбарт өрсөлдөөнийг нэмэгдүүлэх үндсэн дээр холбооны суурь болон салбар шугамын ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж байна.

Төв аймгийн Баяндэлгэр, Эрдэнэ, Архуст сумдууд үндсэн сүлжээний шилэн кабельд холбогдсон, Эрдэнэ /PPC-203/, Баяндэлгэр сум /PPC-204/, Мөнгөнморьт сумын PPC, Хэнтий аймгийн  Цэнхэрмандал /PPC-205/ суманд антенн цамхагийн байгууламжтай бөгөөд оператор компаниудын тоног төхөөрөмжүүд байрладаг.

Багануур дүүрэгт холбооны зориулалтын барилга байгууламжтай бөгөөд МЦХ ХК, Мобиком, Скайтель, Юнител, Жи-Мобайл, Скайнэтворкс, Скаймедиа, Юнивишн, Мобинэт зэрэг компаниудын бааз станц, тоног төхөөрөмж, сэрверүүд  байрладаг. Төмөр зам, Мобиком болон МХС компаний шилэн кабелийн 2 талын оруулгатай.

Мөн Мобикомын 5 сайтын ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж, эрчим хүч тасарсан үед дизель генератор, цахилгаан моторыг асааж сүлжээний доголдол гаргалгүй ажилладаг.

Хүний нөөц

Үндсэн 24, 7 /Мобиком сайтын 2 гэрээт/ гэрээт ажиллагсадтай. бөгөөд үүнээс 50% нь инженер техникийн ажилчид байдаг. Дээд боловсролтой 11, тусгай дунд боловсролтой 6, бүрэн дунд болон мэргэжлийн сургалтанд хамрагдсан 3 ажиллагсадтай. Тухайн салбарт 10-аас дээш жил ажилласан 14 ажилтан байдаг. Хүндэт холбоочин 3, Алтангадас одонтой 3, Хөдөлмөрийн хүндэт медальтай 3, салбарын тэргүүний ажилтан 10 ажилтан ажиллаж байна.

Манай газар нь дараах үндсэн үйл ажиллагааг явуулдаг.

-       Улс хоорондын сүлжээ, хот хооронд болон орон нутгийн дамжуулах сүлжээ, хот, аймаг, суман дахь кабелийн сүлжээний хөрөнгө, бүх холбооны барилга байшинг эзэмшин тэдгээрийн байнгын тасралтгүй ажиллагааг хангах, ашиглалт үйлчилгээний үйл ажиллагаа явуулах

-       Эдгээр хөрөнгийг үйлчилгээний компаниудад хэрэгцээнийх нь хэмжээгээр тэгш эрхтэйгээр, боломжийн үнээр түрээсээр ашиглуулах бизнесийн үйл ажиллагаа явуулах

-       Өөрийн хариуцаж байгаа хөрөнгө буюу сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, ашиглалтын үр ашгийг дээшлүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх зэрэг судалгаа шинжилгээ ба төсөл хэрэгжүүлэлтийн үйл ажиллагаа явуулах

-       Тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний бүх компаниудад /ярианы операторууд, үүрэн телефоны компаниуд, ISP компаниуд, даатгалын компаниуд, харуул хамгаалалтын компаниуд гэх мэт/ ижил тэгш нөхцөлтэйгээр ашиглуулах замаар сүлжээний үйлчилгээ эрхэлдэг.

Үндсэн сүлжээний бүтэц

Манай газар нь нийт 211.97км шилэн кабель, тэдгээрийн дамжуулах системийн хэвийн найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна. Багануур – Эрдэнэ 58,02км, Багануур – Цэнхэрмандал 74,57км, Эрдэнэ – Архуст 31,87 км, Эрдэнэ-Жанчивлан салдаг 36,13, М9 – Баяндэлгэр 2,9 км, Төрийн сан – Холбооны газар 0,5км, дүүрэг дотор 3 чиглэлд 8000м шилэн кабелийн сүлжээтэй.                                    

                                                                

Агаарын шугамын байгууламж:

Дүүргийн гэр хорооллыг хамарсан агаарын шугамын засвар үйлчилгээг хариуцан ажилладаг.

Хотын доторх физик кабель

Телефон кабелийн 16ш хэрэглэгчийн шүүгээ, 5156м сувагчлал, 82ш худаг, 370ш агаарын багана, гол кабель 4300 хос, салбар кабель 4590 хос, 679 телефон хэрэглэгчийг хариуцан ажиллаж байна.

Харуул хамгаалалт

Хяналтын камерууд, галын болон физик кабелийн дохиоллын системтэй.

Холбоо барих: 

Нэр

Албан тушаал

Утас

Цахим шуудан

1

Х.Пүрэвсүрэн

Газрын дарга

70210665

99114427

purevsuren.kh@icnc.mn

2

Ц.Болормаа

Ерөнхий инженер

70210333

99008005

bolormaa.ts@icnc.mn

3

Ш.Баттогтох

Ерөнхий нягтлан

70213045

99008248

battogtokh.sh@icnc.mn

 

Back to Top

© 2018 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.