БАЯНХОНГОР

ТАНИЛЦУУЛГА

Баянхонгор аймаг нь Сибирийн их тайгаас Төв Азийн говь цөлд шилжих бүсэд оршино. Монгол Улсын нутаг дэвсгэрийн баруун төв хэсэгт байрлаж, Өвөрхангай, Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Архангай аймгуудтай нутаг залган, БНХАУ-тай 140 км газар нутгаар хиллэсэн, 116 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай. Аймгийн төв нь Улаанбаатар хотоос 630 км зайтай оршдог. Тус аймаг нь 23747 өрх, 82439 мянган хүн амтай. Эдгээр хүн амд холбооны төрөл бүрийн үйчилгээг үзүүлэхээр холбоочин хамт олон бид ажиллаж байдаг.

Баянхонгор аймгийн Холбооны газар нь 1942 онд Бөмбөгөр сумын нутаг “Худаг шүжийн дэнж” гэдэг газар эсгий гэрт “Цэрэгжүүлсэн харилцаа холбоо” нэртэйгээр 2 хүний орон тоотой байгуулагджээ. 1944 онд 8 ваттын чадалтай “ТУМБ” радио өсгөгч, 30 номерийн багтаамж бүхий “МБ-30“ маркийн гар ажиллагаатай телефон станц суурилагдан, 1944 оны 10 сард аймгийн төв, Заг сумаас салбарлан цахилгаан мэдээний ган шугам тавьсан бөгөөд Улаанбаатар хоттой морз аппаратаар Архангай аймгаар дамжуулан мэдээ солилцож зөвхөн албан хэрэгцээнд төвийн хуваариар ажиллаж байснаар Холбооны газрын эх үндэс тавигджээ.

               

БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Тус газар нь Тоон радио релей сүлжээ, Сансарын холбооны сүлжээ, шилэн кабелийн сүлжээ зэрэг дамжуулах байгууламжийн бүхий л төрлийн сүлжээг ашиглан орон нутгийг бүхэлд нь хамарсан мэдээлэл холбооны дамжуулах сүлжээний үйлчилгээг явуулж, Мобиком ХХК-ийн орон нутгийн 18 сайтын техникийн ашиглалт үйлчилгээг давхар хариуцан ажиллаж байгаа бөгөөд дамжуулах байгууламжийн газрын суурь сүлжээ бүхий цагирагт багтаж, сүлжээний хуваарилалтад хяналт тавин ажиллаж байна.

Тус газар нь үндсэн ажилтан 35, гэрээт ажилтан 16, 2 алба, РРШ-ын 7 станц, 20 сумын салбар нэгжтэйгээр харилцаа холбооны үндсэн сүлжээг эзэмшиж, байгууллага аж ахуйн нэгж болон төрийн байгууллагуудад мэдээлэл, холбооны дамжуулах сүлжээний түрээсийн үйлчилгээг нээлттэй зарчмаар ижил тэгш нөхцөлөөр үзүүлэх чиглэлээр үндсэн үйл ажиллагааг явуулж байна.

Сүлжээ удирдлагын хэсэг

Энэ хэсэг нь 20 сум суурин газруудтай, 1045 км урт шилэн кабель, Шилэн кабель орсон 17 сумтай, 307 км урттай Радио релейны шугамаар бусад аймаг, хотуудтай холбогдож холбооны бүхий л төрлийн үйлчилгээг явуулж байна. Өнөөдрийн байдлаар нийт 20 сум суурин газрууд 100 хувь үүрэн телефоны сүлжээнд холбогдсон.Цаашид Баянговь, Баянлиг сумдыг шилэн кабель сүлжээнд холбох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Чиг үүрэг:

·         Үндсэн сүлжээний дагуу бүх төхөөрөмж, тоон радио релей, шилэн кабель, шилэн кабелийн төгсгөлийн тоног төхөөрөмж, физик кабелын байгууламж зэргийн  урьдчилан сэргийлэх үзлэг үйлчилгээ, хэмжилт тохируулгын ажлыг график төлөвлөгөөтэй зохион байгуулж, хэрэгжүүлэх, сүлжээний үндсэн хөрөнгийн ашиглалтыг  хариуцах.

·         Үндсэн сүлжээ тоон радио релей болон шилэн кабелийн системийн сүлжээнд хэмжилт тохируулга хийх, аливаа  гэмтлийн үед  оновчтой шуурхай удирдан гэмтлийг илрүүлэх, засварлах арга хэмжээг  авч хэрэгжүүлэх .

·         Сүлжээний дагуу бүх ИТА-уудыг өдөр тутмын шуурхай технологийн удирдлагаар хангаж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, галын аюулгүй байдлыг ханган, байгууллагын бизнесийн үйл ажиллагааг дэмжин ажиллах.

·         Үндсэн сүлжээний дагуу тоон радио релей, шилэн кабелийн тоног төхөөрөмжүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг үйлчилгээ, хэмжилт тохируулгын ажлыг график төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх

·         Сүлжээний дагуу сумдын ажилтнууд, Радио релейны станцуудын  ажилчдыг өдөр тутамд шуурхай удирдлага, хяналтын системийн найдвартай ажиллагааг хангах

Кабель шугамын хэсэг

Кабель шугам нь хэрэглэгчдэд найдвартай түргэн шуурхай ажиллах зорилт тавин кабель шугамын гэмтлийг цаг тухайд нь засуулах, гэмтэл сааталгүй ажиллахын тулд Урьдчилан сэргийлэх үзлэг үйлчилгээг графикийн дагуу хийж гүйцэтгэн ажиллаж байна.

Чиг үүрэг:

  • Газрын хэмжээнд ашиглагдаж байгаа кабель шугамын  ашиглалт үйлчилгээг хариуцан,  кабельчид, сумдын салбарын ажилтнуудыг  технологийн удирдлагаар ханган ажиллах
  • Кабель  шугамын байгууламжийн засвар үйлчилгээ, сүлжээ зохион байгуулалтын  төлөвлөгөө гарган мөрдөж,  технологийн дагуу  хийж гүйцэтгэх
  • Кабель шугамын нэгдсэн тоо бүртгэл, хэмжилт засварын ажлыг  хариуцан явуулах
  • Шинээр баригдах барилга байгууламжид журмын дагуу Техникийн нөхцөлийг боловсруулан олгох

Холбоо барих:

Нэр

Албан тушаал

Утас

Цахим шуудан

1

Б.Баярсайхан

Газрын дарга

70442022

99054900

bayarsaikhan.b@icnc.mn

2

Б.Бат-Эрдэнэ

Ерөнхий инженер

70442382

99442188

baterdene.b@icnc.mn

3

С.Түвшинжаргал

Ерөнхий нягтлан

70442537

89948991

tuvshinjargal.s@icnc.mn

 

 

 

 

 

 

 

Back to Top

© 2018 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.