БАЯН-ӨЛГИЙ

Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-ийн Баян-Өлгий аймгийн газар нь 2007 онд байгуулагдсан. Орон тооны 33 үндсэн ажилтан, 15 гэрээт ажилтантай. Тус газрын хамт олон “Нээлттэй  сүлжээ - Нийтийн  хэрэглээ”  гэсэн  уриатайгаар,чөлөөтэй, нээлттэй,  найдвартай  сүлжээгээр  хэрэглэгчдийг  ялгаварлахгүйгээр  хангаж, ил  тод  үйл  ажиллагаа  явуулж,  тэдний  итгэлийг  хүлээж  ажиллахыг  эрхэм  зорилгоо  болгон  дэвшүүлж,  түүнийг  хэлбэрэлтгүй  хэрэгжүүлэхийн  төлөө  чамдан  ажиллаж байна. Үүний тулд шилэн кабель, зай тэжээл болон бусад тоног төхөөрөмжийг гэмтэл сааталгүй, доголдолгүй ажиллуулах замаар үндсэн сүлжээний найдваржилтыг бүрэн хангахад ажилчдынхаа бүх хүч бололцоо, мэргэшил мэдлэг, дадлага туршлагыг шавхан дайчилж, идэвхи чармайлттай, урам зоригтой ажиллана.