БУЛГАН

“Мэдээлэл Холбооны Сүлжээ” ХХК-ийн Булган аймгийн газар нь үндсэн ажилтан 45, МХС ХХК-н гэрээт ажилтан 7, Мобикомын гэрээт ажилтан 9, нийт 61 ажилтантай  үндсэн сүлжээний 16 сум суурингийн дамжуулах байгууламжийн төхөөрөмж , РР-ны станц-4, Мобикомын 19 сайт , өгөгдлийн сүлжээний кор рутор, свич болон хот хооронд, аймаг сумын 1000-аад км шилэн кабелийн системийн ашиглалт үйлчилгээг хариуцан үйл ажиллагаагаа явуулж  байна.

 

ЭРХЭМ  ЗОРИЛГО

Орон нутагт мэдээлэл холбооны бүх төрлийн үйлчилгээг хүн амд жигд хүргэх боломжийг бүрдүүлэх зорилгоор үндсэн сүлжээг өргөтгөх шинэ техник технологи нэвтрүүлэх, ашиглагдаж байгаа байр талбай,  дэд бүтэцээ түрээслэх  замаар бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд оршино.

 

ДАМЖУУЛАХ СҮЛЖЭЭ

“Мэдээлэл Холбооны Сүлжээ” ТӨХХК-ийн Булган аймгийн газрын Бүх сумд нь шилэн кабелийн сүлжээнд холбогдсон  ба оператор компаниуд бүх сумдад манай компанийн шилэн кабелиар дамжуулан мэдэээлэл технологийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой юм. Өөрийн салбар сайтуудад Е1 урсгал, антенн цамхаг, худаг, сувагчлал, кабелийн хос, байр талбайгаа түрээслүүлэн ажиллаж байна.

ӨГӨГДЛИЙН СҮЛЖЭЭ

Аймгийн төвийн бүх төрийн болон төрийн бус байгууллагуудыг холбосон шилэн кабелийн сүлжээгээр оператор компаниудад шөрмөс болон тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

КШ-ИЙН  БАЙГУУЛАМЖ

Төв хөдөөгийн 2510 хосын гол кабель, 3800 хосын салбар кабелын худаг, сувагчлал, кабелийн хосыг түрээслүүлэн ажиллаж байна.

ТЕХНИКИЙН ТАСАГ

Техникийн тасагт залуу инженерүүд-3, техникч-4, кабельчид-3, Сумдын засварчид, 16 сум суурин газарт холбогдсон  1039 км шилэн кабель, тэдгээрийн нягтруулгын тоног төхөөрөмж, Зай тэжээлийн төхөөрөмж, 15 км 2510 хосын гол кабель, 95 км 3800 хосын /төв+хөдөө/ салбар кабель хариуцан түүний ашиглалт үйлчилгээг зохион байгуулан ажиллаж байна. 

САНХҮҮ АЖ АХУЙ ҮЙЛЧИГЭЭНИЙ ТАСАГ

Санхүү, аж ахуйн хэсэг нь байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд хяналт тавих, аж ахуйн ажил, сантехник, авто машин түүний бэлэн байдал, тохижилт, харуул хамгаалалтын асуудал хариуцан ажил үүргээ гүйцэтгэж байна.

 

БУЛГАН АЙМГИЙН ГАЗРЫН ДАМЖУУЛАХ СҮЛЖЭЭНИЙ

ТАРХАЛТЫН ЗУРАГ

Холбоо барих:

Нэр

Албан тушаал

Утас

Цахим шуудан

1

Ч.Оюун

Газрын дарга

70344544

99348088

oyun.ch@icnc.mn

2

Д.Ням-осор

Ерөнхий инженер

70342444

99348266

nyamosor.d@icnc.mn

3

Л.Гэрэлцэцэг

Ерөнхий нягтлан

 70342844

99087945

gereltsetseg.l@icnc.mn

 

 

 

Back to Top

© 2018 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.