ГОВЬ-АЛТАЙ

                                                        Говь-Алтай аймгийн Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨХХК-ийн газар

 

ЭРХЭМ ЗОРИЛТ

Говь-Алтай аймгийн мэдээлэл холбооны нэгдсэн сүлжээг нийт хэрэглэгчдийнхээ бизнесийг дэмжсэн, өнөөгийн болон хэтийн хэрэгцээг нь хангасан оновчтой байдлаар өргөжүүлэн хөгжүүлж, Монгол Улсын  нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан, техник технологийн шинэчлэлт бүхий үндсэн сүлжээнд холбогдож, мэдээлэл холбооны бүх төрлийн чанартай үйлчилгээг Говь-Алтай аймгийн алслагдсан сум багуудад хүргэх, үйлчилгээний жигд боломжийг бүрдүүлэхэд оршино.

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу Мэдээлэл холбооны зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор 2006 оны 186-р тогтоол, “Цахилгаан холбооны бүтцийн өөрчлөлтийн талаарх Монгол улсын Засгийн газар ба Төрийн өмчийн хорооны 491-р тоот шийдвэрээр 2007 оны 7-р сарын 1-ний өдрөөс МХС ХХК байгуулагдсанаар Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Говь-Алтай аймгийн салбар нь үйл ажиллагаагаа эхэлсэн.

Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК нь Монгол улсын нутаг дэвсгэрт хот хоорондын үндсэн сүлжээг дагнан хариуцаж, найдвартай байнгын тасралтгүй байлгах үүрэг хүлээсэн төрийн өмчит компани юм.

Тус газар нь хөдөө сумын 17 салбар, Радио релейний 7 станцын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогийн байдлаар 10 сум шилэн кабелийн сүлжээнд холбогдоод байна. Трассын нийт урт 1074км үүнээс агаарын 95км кабельтай.

ШАГНАЛ

1.     Монгол улсад мэдээлэл харилцаа холбооны байгууллага үүсч хөгжсөний 87 жил, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ын 1 жилийн ойн ажлын амжилтаараа компанийн хэмжээнд дэд байранд шалгаран ажилласан тул компанийн хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар тус газрын  хамт олныг шагнаж урамшуулсан.

2.     2009 онд Говь-Алтай аймгийн ХАҮТ-ын гишүүн байгууллага болохын зэрэгцээ МХС ХХК-ийн хэмжээнд 2008 онд хийж гүйцэтгэсэн ажлаараа дахин дэд байранд шалгарч “ОНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА” өргөмжлөл мөнгөн шагналаар хоёр дахь удаагаа шагнагдсан.

Үүнээс гадна манай газарт Төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор 4 хүн, Хөдөлмөрийн хүндэт медиалаар 7 хүн, Хүндэт холбоочин цол тэмдэгээр 18 хүн, Тэргүүний ажилтан цол тэмдэгээр 19 хүн шагнагдсан.