ДАРХАН

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 186 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2006 оны 491 дүгээр тогтоолоор төрийн 100 хувийн төрийн өмчит харилцаа холбооны үндсэн сүлжээний ашиглалт үйлчилгээг хариуцсан “Мэдээлэл Холбооны Сүлжээ” ХХК байгуулагдсанаар тус газар 2007 оны 07 дугаар сарын 1-нээс Цахилгаан Холбооны газраас харилцаа холбооны үндсэн сүлжээ, салбарын барилгууд болон цамхагийг тоног төхөөрөмж, инженер техникийн ажилтнуудын хамт шилжүүлэн авч үйл ажиллагаагаа эхэлсэн.

Одоо Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Хөтөл, Дархан – Уул аймгийн Шарын гол, Хонгор, Төв аймгийн Сүмбэр сумдын холбоо, Радио релейний дамжуулах 3, зангилаа 1 станцыг тус тус хариуцан Дамжуулах байгууламж, Кабель шугам, Захиргаа аж ахуй гэсэн 4 нэгжтэй нийт 38 ажиллагсадтай, 39 ахмадыг харъяалан ажиллаж байна.           

Төрийн өмчит хөрөнгийг болон үндсэн сүлжээний ашиглалтын үр ашгийг дээшлүүлэх, өргөтгөх, түүний тасралтгүй найдвартай ажиллагааг хангах, шинэ техник технологи нэвтрүүлэх, хэрэглэгчдэд нээлттэй, тэгш эрхтэйгээр үйлчилгээг хүргэх нь тус байгууллагын эрхэм зорилго юм.

Мөн харилцаа холбооны үндсэн сүлжээ, байр талбай, тоног төхөөрөмжийн түрээс болон тэдгээрийн ашиглалт үйлчилгээг хариуцаж, интернэтийн бөөний багц үйлчилгээг эрхлэн явуулдаг.

Түүнчлэн техникийн ашиглалт үйлчилгээний гэрээгээр “Мобиком” ХХК-ний 9 сайтыг хариуцан бусад оператор компаниуд болон 50 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудтай байр талбай, тоног төхөөрөмж, худаг сувагчлалын гэрээтэйгээр хамтран ажиллаж байна. Мэдээлэл холбооны сүлжээний газар байгуулагдсанаар үндсэн сүлжээний тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах зорилгоор техник зохион байгуулалтын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн ажиллаж байна.

 Холбоо барих:

Нэр

Албан тушаал

Утас

Цахим шуудан

1

Г.Алтантуяа

Газрын дарга

70377020

99061611

altantuya.g@icnc.mn

2

Э.Мөнхбаяр

Ерөнхий инженер

70373890

99028828

munkhbayar.e@icnc.mn

3

Ц.Ууганцэцэг

Ерөнхий нягтлан

70377028

99374357

uugantsetseg.ts@icnc.mn

Back to Top

© 2018 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.