ДОРНОГОВЬ

Манай газрын  үйл ажиллагаа

Манай газар нь монгол улсын гол магистраль болон говийн бүсийг циклээр  холбосон шилэн кабелийн үндсэн сүлжээний 5 станцын үйл ажиллагаа   болон  10 сумын холбооны салбар нэгжүүдэд ажиллаж байгаа дамжуулах системийн тоног төхөөрөмжүүдийн ажиллагаа, 589гаруй км агаарын шугамуудын  ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж байсан.

2009 оны 1-р сард ТЕЛЕСОМ-2 төслийн хүрээнд Түвшинширээ  манлай чиглэлд Хятадын ZTE компанийн STM-16 урсгал дамжуулах SDH систем ашиглалтанд орсноор одоогийн байдлаар Улаанбаатартай 2mb/s-ийн 19 урсгалаар холбогдон сангийн яам ,төрийн сан ,боловсролийн яам болон үүрэн телефонуудад ,МЦХ ХКампанид өндөр хурд өргөн зурвасын дамжуулах сүлжээний үйлчилгээ үзүүлж байна. 2010 оны 1-р сард  Замын үүд чиглэлд төмөрзамын шилэн кабелийн 2 шөрмөс ашиглан өндөр хурдны сүлжээг шинээр зохион байгуулж ашиглалтанд оруулсан Ингэсэнээр Замын үүд сум өндөр хурдны сүлжээнд холбогдоод байна Эрээн Замын үүд хооронд 2mb/s-ийн 1 урсгалаар олон улсын суваг ажиллуулж байна Улаанбаатар Замын үүд чиглэлд STM-1 модулын ашиглалтанд авлаа

Хатанбулаг Сулинхээр чиглэлд ОВ-12-3, ОВ-3-3 агаарын шугамын нягтруулгын төхөөрөмжүүд суурилагдсан бөгөөд эдгээр системийн сувгуудаар Хатанбулаг Сулинхээр сумынд холбооны үйлчилгээ явуулж байна . Зүүнбаян Сайншанд хооронд бага оврын линк ашиглан дамжуулах системийг шийдсэн билээ Энэ онд Алтан ширээ дэлгэрэх чиглэлд тавьсан шлэн кабелийг ашиглан утасгүй интернет болон IP-д сууриласан шинэ үеийн холбоо болох NGN-ийн станц суурилуулах боломжоор хангасанаар энэ 2 сум шинэ үеийн холбоогоор хангагдсан байна 2011оны 7-р сараас эхлэн Мобиком компанитай  ауссорсингийн гэрээ байгуулан аймгийнхаа бүх суманд байгаа мобикомийн сайтын тоног төхөөрөмжийн ашиглалт үзлэг үйлчилгээг хариуцан ажиллаж байлаа.

Хутагтын мэндэлсний 210 жилийн ойгоор наадмын талбайг утасгүй интернэтээр хангах ажлыг АЗДТГ-тай хамтран наадмын өдрүүдэд ард түмнийг интернэтээр бүрэн хангаж ажилласан.

Олон улсын транзит сүлжээ байгуулах үндсэн сүлжээний бэлтгэл ажлын хүрээнд Алкателын DWDM төхөөрөмжийг Төмөр замын дагуух Замын-Үүд, Эрдэнэ, Сайншанд, Айраг, Говьсүмбэр зэрэг 5 суманд суурьлуулсан.

Сайншанд Зүүнбаян Улаанбадрах Замын-Үүд чиглэлийн 270км шилэн кабелийн сүлжээг шинээр ашиглалтанд оруулан олон улсын транзит сүлжээний нөөц чиглэлийг шинээр үүсгэлээ. Үүнд манай аймгийн 4 NODE станц 360км  шилэн кабелийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.

Мэдээлэл харилцаа холбооны бүтцийн өөрчлөлтийн хүрээнд 21 аймаг, 2-н дагуул дүүргүүдэд төрийн өмчит МХС ХХК-ийн салбарууд байгуулагдсаны нэг нь Дорноговь аймаг дахь Мэдээлэл холбооны сүлжээний салбар билээ. Тэр үеийн анхны даргаар Б.Одонжаргал томилогдсноос хойш эдүүгээ хүртэл Б.Одонжаргал Н.Жадамбаа, С.Лхагвадорж, Д.Өлзийтөмөр Ю.Мөнхбаатар нар тус байгууллагын даргаар ажиллаж ирлээ.

Мөн байгууллагын ахлах болон ерөнхий инженерээр М.Нарангэрэл , Ч.Түвшинжаргал,  Д.Энхтуяа, Г.Баяржаргал, С. Лхагвадорж нар ахлах ба ерөнхий нягтлан бодогчоор Б. Мөнгөнцэцэг тус тус ажиллаж байна.

                Аймгийн хэмжээнд 15 сумтай үйл ажиллагаагаа явуулж байгаа ба орон тооны хувьд  51 хүний ажлын байртайгаар, үйл ажиллагаа явуулж байгаагаас Сайншанд сумын төвд 21, сумдын салбарт 30 хүний орон тоотой ажиллаж байна.

Тус салбар нь аймгийн нутаг дэвсгэр дээр тухайн үед холбооны үйлчилгээгээр үйл ажиллагаа явуулж байгаа Цахилгаан холбооны газар болон үүрэн холбооны операторийн /Мобиком, Скайтель, Юнитель, Жи-Мобайл/ салбаруудад сүлжээг нээлттэй нөхцлөөр адил тэгш эрхтэйгээр ашиглуулах зарчмыг хэрэгжүүлж ажил үйлчилгээгээ явуулж байна

            Тус Мэдээлэл холбооны сүлжээний газарт шинэ техник технологи нэвтрүүлэх, сүлжээний хэвийн найдвартай ажиллагаа хангахад идэвхи санаачлагатай ажиллаж, амжилтанд хүрсэн тэргүүний сайчууд олон байдаг.

Манай хамт олон Компаний 10 жилийн ойг тохиолдуулан зохион явуулсан Зүүн бүсийн урлаг спортын надамд 11 ажилтны бүрэлдхүүнтэй оролцож хурд хүч авъяас чадвараараа бусад аймгаа манлайлан шилдэг аймгаар шалгарсан.

Говьсүмбэр аймгийн Мэдээлэл холбооны сүлжээний салбар нь Дорноговь аймгийн харъяанд ирж зохион байгуулагдсан бөгөөд тэнд Т.Дэлгэрцэцэг, Ж.Цэнд-Очир нар тогтвор суурьшилтай ажиллаж байна.


Холбоо барих:

Нэр

Албан тушаал

Утас

Цахим шуудан

1

Р.Энхбаяр

Газрын дарга

70523655

96052951

enkhbayar.r@icnc.mn

2

М.Нарангэрэл

Ерөнхий инженер

70522444

96600831

narangerel.m@icnc.mn

3

Б.Мөнгөнцэцэг

Ерөнхий нягтлан

70522113

96651703

munguntsetseg.b@icnc.mn

 

Back to Top

© 2018 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.