ДОРНОД

ГАЗРЫН ЭРХЭМ ЗОРИЛГО.

Дорнод аймгийн нутаг дэвсгэрт Монгол улсын мэдээлэл холбооны өндөр хурдны үндсэн сүлжээгээр орон зай, цаг хугацааны ялгаваргүйгээр харилцаа холбооны бүх төрлийн цахим үйлчилгээг хэрэглэгчдэд чанартай, найдвартай хүргэх техник технологийн суурь нөхцлийг бүрдүүлж, харилцагч байгууллагууддаа зах зээлийн уян хатан нөхцөлөөр хүсэл сонирхолд нь нийцсэн техник технологийн цогц үйлчилгээг үзүүлэх замаар нийт ард иргэдэд үндсэн сүлжээний үр өгөөжийг хүргэх.

ЗОРИЛТ: Дорнод аймгийн хэмжээнд Монгол улсын мэдээлэл харилцаа холбооны үндсэн сүлжээний байгууламжийн тасралтгүй, найдвартай, хэвийн үйл ажиллагааг хангаж, өндөр хурдны үндэсний сүлжээг хэрэглэгчидэд үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй мэдээлэл технологийн компаниудад чанартай хүргэж үйлчлэх.

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн Дорнод аймгийн газар нь 2007 оны 07 дугаар сарын 01-ны өдөр МЦХКомпанийн Дорнод аймгийн Холбооны газраас өрх тусгаарлагдан байгуулагдсан бөгөөд одоо нийт 28 үндсэн ажилтан албан хаагч, үндсэн сүлжээний 16 гэрээт, Мобикомын 4 гэрээт, нийт 48 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

Захиргаа, санхүү аж ахуйн алба

            Байгууллагын удирдлага нь газрын зохион байгуулалт, орон тоо бүтэц, хүний нөөцийн оновчтой бодлогыг хэрэгжүүлэх, үндсэн ба эргэлтийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, хадгалалт, хамгаалалт, нөөцийн бүрдүүлэлтэд холбогдох хууль тогтоомжийн дагуу санхүүгийн үйл ажиллагааг явуулж, хяналт тавих, тэдгээртэй холбоотой бүх мэдээ тайлан нэгтгэлүүдийг гаргах зэрэг үйл ажиллагааны хэвийн тасралтгүй нөхцөлийг 11 ажилтны бүрэлдэхүүнтэй ханган ажиллаж байна.

Техникийн ашиглалт үйлчилгээний алба

Техникийн алба нь 1 дахин дамжуулах станц аймгийн төв болон 13 сум, хоёр уурхай, алслагдсан нэг багийн нутаг дэвсгэрт мэдээлэл холбооны үндсэн сүлжээний ашиглалт үйлчилгээг ханган ажиллаж байна. Шилэн кабелийн трассын дагуу 14 станцын ашиглалт үйлчилгээ, зай тэжээл, Чойбалсан хотын телефон кабель, холбооны худаг сувагчлалд ашиглалт үйлчилгээ, харуул хамгаалалт, хэвийн ажиллагааг ханган ажиллаж байна. ТАҮАлба нь дамжуулах байгууламжын тасаг, кабель шугамын тасгаас бүрдэнэ.

а.Дамжуулах байгууламжын тасаг

Дамжуулах байгууламжын тасаг MW215-р станц – Дорнод чиглэлийн 120 км шилэн кабелийн сүлжээ бүхий SDH STM-16 систем, Хэрлэн – Чойбалсан, Гурванзагал, Мардай, Баяндун, Баян-Уул, Хэрлэн – Булган, Хөлөнбуйр, Хэрлэн – Сэргэлэн, Цагаан-Овоо сум чиглэлийн 700 орчим км шилэн кабелийн сүлжээний SDH STM-4 систем, Гурванзагал – Дашбалбар, Чулуунхороот сумд чиглэлийн тоон радио релейны тогтвортой ажиллагааг хариуцан ажиллаж байна. Мөн Мобикомын 16 сайт, МЦХ ХК-ийн VSAT станцын ашиглалт үйлчилгээг хариуцах үүрэгтэй.

б.Кабель шугамын тасаг

Хотын доторх сүлжээ ашиглалтаар бид аймгийн төвд 2600 хосын гол, 4300 хосын салбар телефон кабель, 68 худаг, ашиглалт үйлчилгээ хариуцаж байна.

Кабелийн сувагчлалын түрээслэх 8200 п/метр орчим газар доорх телефоны сувагчлалд ашигалалт үйлчилгээ явуулж байна. Үүнээс давхардсан чиглэлээр 10 км сувагчлалыг хэрэглэчиддээ түрээслүүлж байна. 

 

Манай бүтээгдэхүүн үйлчилгээ:

-       Аймаг хот хооронд, Чойбалсан хот доторх өндөр хурдны шилэн кабелийн шөрмөс, E1, Ethernet урсгал түрээслэх үйлчилгээ.

-       VPN сүлжээний түрээсийн үйлчилгээ.

-       Outsourcing Хамтын ажиллагааны үйлчилгээ. /байгууллага, хувь хүний шилэн кабель, сүлжээны ашиглалт, засвар үйлчилгээг хариуцах/

-       Техникийн тоног төхөөрөмжийн байр талбай, нөөц цахилгаан тэжээлийн түрээсийн үйлчилгээ.

-       Өндөр хурдны шилэн кабель болон телефон кабелийг шинээр байгуулах, холболтын ажлыг гүйцэтгэх үйлчилгээ.

-       Антенн цамхагийн байр талбайн түрээсийн үйлчилгээ.

-       Интернэтийн бөөний урсгал түрээслэх үйлчилгээ.

-       Чойбалсан хот доторх худаг сувагчлалын түрээсийн үйлчилгээ.

 

Мэдээлэл технологийн төрөл бүрийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж, байгууллагууддаа манайхтай хамтран ажиллаж, мэдээлэл технологийн шинэ эрин зуунд хөл нийлүүлэн хамтдаа хөгжихийг урьж байна.

Холбоо барих:

Нэр

Албан тушаал

Утас

Цахим шуудан

1

Б.Билэгт

Газрын дарга

70584401

99102795

bilegt.b@icnc.mn

2

П.Оюунзаяа

Ерөнхий инженер

70584675

89051269

oyunzaya.p@icnc.mn

3

Ю.Номинцэцэг

Ерөнхий нягтлан

70584848

89015869

tegshjargal.g@icnc.mn

 

Back to Top

© 2018 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.