ЗАВХАН

Байгуулагдсан түүх

1923 онд Архангай-Улаанбаатар, Архангайн-Улиастайн хооронд цахилгаан мэдээний шугам байгуулж “Цахилгаан шугамын хороо”-г “Баатар дэн” пүүсийн хуучин модон байшинд байрлуулсанаар, 1923 оны 7 сарын 19-нд Улиастай-Улаанбаатрын хооронд М-8 маркийн морзын аппаратаар цахилгаан мэдээ солилцож эхэлснийг Завхан аймагт Холбооны газар үүссэн түүхэн цаг хугацаа хэмээн үздэг бол Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2006 онд Монгол Улсын холбооны суурь сүлжээний эзэмшлийг ашиглалт үйлчилгээнээс салгаж Төрийн өмчит компани байгуулснаар одоогийн Мэдээлэл холбооны сүлжээ компанийн Завхан аймгийн газар үүсэн байгуулагдах үндэс болсон.

 

 

Газрын эрхэм зорилго:

Мэдээлэл холбооны салбарын шударга өрсөлдөөний орчинд орон нутгийн байршил, хүн амын сууршил, онцлогт тохирсон хөгжлийн бодлогод тулгуурлан, Мэдээлэл холбооны сүлжээний технологийн шилдэг шийдлүүдийг эрхэмлэн, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангасан, Мэдээлэл холбооны бүх төрлийн үйлчилгээг хэрэглэгчдэд жигд хүргэх боломжийг бүрдүүлнэ.

Товч танилцуулга

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Завхан аймгийн газар нь Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар 2007 оны 7-р сарын 1-ний өдөр  байгуулагдсан.

Анх 57 хүний орон тоотой ажлаа эхлүүлж байсан бол өдгөө  үндсэн ажилтан 31, гэрээт ажилтан 17, “Мобиком” аутсорсинг ажиллагааны 17 гэрээт ажилтантай,  аймгийн 24 сумдад өөрийн байртайгаар орон нутагт 11 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Бүтэц, зохион байгуулалтын хувьд :

Захиргаа аж ахуй

Дамжуулах техникийн

Кабель шугамын хэсгээс бүрдэнэ.

Дамжуулах техникийн хэсэг:

Ашиглалтын инженер-2, зай тэжээлийн инженер-1, ээлжийн инженер-1, ээлжийн техникч-3, жолооч-1 нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй, 24 сум болон баруун аймгийн чиглэлийн шилэн кабелийн магистралийн байнгын тасралтгүй, хэвийн ажиллагаанд хяналт тавьж, мэргэжлийн шуурхай удирдлагаар хангаж ажилладаг.

Техникийн хэсэг нь  23 сумын үндсэн сүлжээний шилэн кабелийн магистрал шилэн кабелийн трасс, Завхан Говь-Алтай аймгийн хоорондох тойруу сүлжээ болох 104 км агаарын шилэн кабелийн ашиглалт үйлчилгээг хариуцахын зэрэгцээ аймгийн хэмжээнд ажиллаж буй Мобиком ХХК-ийн 28 сайтын үзлэг үйлчилгээ, Дамжуулах системийн төхөөрөмжүүдийн ажиллагаа, орон нутгийн ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж байна.

Интернет үйлчилгээ:

  • Аймгийн төвд 8,5 км шилэн кабелиар интернетийн үйлчилгээг хүргэдэг ба  ХААН, ХАС, Төрийн банкууд салбар шилэн кабелиар сүлжээндээ холбогдсон.
  • Боловсролын яамын шугамаар аймгийн төвийн 1,2,3,4,5-р бүрэн дунд боловсорлын  сургуулиуд, Боловсрол соёлын газар интернетэд холбогдсон.
  • Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул, Идэр, Яруу, Цагаанхайрхан, Шилүүстэй, Алдархаан, Эрдэнэхайрхан, Ургамал, Цэцэн-Уул, Баянхайрхан, Баянтэс, Асгат, Сонгино, Нөмрөг, Завханмандал, сумдууд  шилэн кабелиар интернет үйлчилгээ авдаг.
  • Аймгийн ЗДТГ, Нэгдсэн Эмнэлэг, Иргэний бүртгэлийн хэлтэс , ХХҮХ, НДХ, Татварын хэлтэс, Тагнуулын газар, Аудитын газар, Прокурорын газар, Шуудан үйлчилгээний газар, Цагдаагийн газар, Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Мобиком ХХК, Юнител ХХК, Жи-Мобайл ХХК, Иргэний танхим, Аудитын хэлтэс, зэрэг байгууллагуудад VPN сүлжээний үйлчилгээ үзүүлдэг.
  • Улиастай, Тосонцэнгэл, Тэлмэн, Дөрвөлжин сумдад Мобиком 3G, Жимобайл 3.99G сүлжээ, Алдархаан, Баянтэс, Баянхайрхан, Түдэвтэй, Тосонцэнгэл, Яруу, Идэр, Тэлмэн, Их-Уул, Нөмрөг, Сонгино, Тэс, Цэцэн-Уул, Сантмаргац, Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Эрдэнэхайрхан, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй  сумдад Скайтел 3G, Юнител 4G сүлжээгээ нэвтэрүүлсэн.

 

 

МХС ТӨК-ийн Завхан аймгийн газрын

Шилэн кабелийн сүлжээний өнөөгийн байдал

 

 

 

 

Кабель шугам:

Кабель шугамын инженер-1, кабельчин-2, нийт 3 хүний бүрэлдэхүүнтэй. Аймгийн төвийн болон сумдын кабелийн байгууламж, худаг сувагчлалын хэвийн ажиллагаанд хяналт тавьж, ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж байна.

Аймгийн төвд 2200 хосын багтаамж бүхий 15684м гол кабель, 2500 хосын багтаамж бүхий 28628м салбар кабель, 80 худаг, 9 хуваарилах шүүгээ, сумдад 1150 хосын багтаамж бүхий гол, 1240 хосын багтаамж бүхий салбарын 36518м кабель, 9 худаг, 4 шүүгээ ашиглан гэмтэл сааталгүй ажиллах, гэмтлийг түргэн шуурхай засах замаар хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг хангасан техник технологийн үйлчилгээ үзүүлэх зорилт тавин ажилладаг.

Мөн Улиастай хотод интернетийн сүлжээ хэрэглэгч байгууллагуудад 31,5 км шилэн кабель буюу сувагчлалыг ашиглуулж байна.

Захиргаа аж ахуй

Компанийн бодлого шийдвэрийн хүрээнд эрхэм зорилгоо хэрэгжүүлэх, байгууллагын үйл ажиллагааны тогтвортой хөгжил, тасралтгүй байлдыг хангах үндсэн үүрэг бүхий газрын дарга, ерөнхий инженер, ерөнхий нягтлан бодогч, нярав-бичиг хэрэг, үйлчлэгч, жолооч, харуулууд ажил үүргийн хуваарийн дагуу санхүү, захиргаа аж ахуйн тасагт харъяалагддаг.

Түүнчлэн байгууллагын хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, ажлын байрны ариун цэвэр хөдөлмөрийн хэвийн нөхцлийг хангах, ашиглалтын болон бусад зардлуудад хяналт тавих, хөрөнгийн завсар үйлчилгээ хийх зэрэг ажлуудыг хариуцан ажиллаж байна.

Холбоо барих: 

Нэр

Албан тушаал

Утас

Цахим шуудан

1

Д.Дамдинбазар

Газрын дарга

70462500

99073114

damdinbazar.d@icnc.mn

2

Ц.Эрдэнэсайхан

Ерөнхий инженер

70462515

99460505

erdenesaikhan.ts@icnc.mn

3

Ж.Дэнсмаа

Ерөнхий нягтлан

70462150

99108713

densmaa.j@icnc.mn

 

Back to Top

© 2018 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.