ОРХОН

                                                 ОРХОН Аймгийн Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн газар

Газрын эрхэм зорилт

 

  • Орхон аймгийн нутаг дэвсгэр дэх мэдээлэл  холбооны сүлжээний хэвийн тогтвортой, технологийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж чанартай үйлчилгээг хүргэх
  • Эдийн засгийн болон хүний нөөцийн менежментийг боловсронгүй болгох замаар зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, сүлжээний хөрөнгийн ашиглалтыг сайжруулж, үр өгөөжийг дээшлүүлэх
  • Хэрэглэгчдийнхээ өнөөгийн болон хэтийн эрэлт хэрэгцээг эдийн засгийн үр өгөөж, компанийн бодлого чиглэлтэй уялдуулсан техник технологийн оновчтой шийдэл гаргаж сүлжээгээ өргөжүүлэн хөгжүүлэх   

Газрын товч танилцуулга

Тус газар нь эрхэм зорилтын хүрээнд  Орхон аймгийн нутаг дэвсгэр дэх мэдээлэл холбооны суурь сүлжээний ашиглалт үйлчилгээг хариуцан Техникийн болон Захиргаа аж ахуйн   албаны нийт 32 үндсэн, 1 гэрээт ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

ТЕХНИКИЙН АЛБА

Техникийн алба нь үндсэн сүлжээний ашиглалт үйлчилгээ,  тасралтгүй бэлэн байдлыг хариуцаж чанартай үйлчилгээг хүргэх, техник технологийн оновчтой шийдэл гаргаж сүлжээгээ өргөжүүлэн хөгжүүлэх, сүлжээний хөрөнгийг түрээслүүлэх гэрээ хэлцлийн нөхцөл шаардлагыг бүрдүүлэх,  галын болон  хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрмийг хэрэгжүүлэх, хяналт тавих зэрэг үндсэн үүрэг хариуцлага хүлээнэ.

Техникийн албыг хот хоорондын шилэн кабелийн дамжуулах сүлжээг хариуцан ажилладаг Дамжуулах байгууламжийн хэсэг болон хотын доторх кабель шугамыг хариуцан ажилладаг Кабель шугамын хэсэг бүрдүүлж байна.

Техникийн албаны инженер техникийн ажилчид хариуцсан сүлжээний  найдвартай тасралтгүй байдлыг ханган ажиллахын зэрэгцээ Эрдэнэт хотын  мэдээлэл холбооны техник технологийн хөгжил дэвшлийн зөв бодлогыг тодорхойлж, техникийн ашиглалтыг сайруулах зорилт тавин ажиллаж байна.

Дамжуулах байгууламжийн хэсэг

Орхон аймгийн нутаг дэвсгэр дэх хот хоорондын дамжуулах системийн 210,3 км шилэн кабелийн дамжуулах системийн  тогтвортой найдвартай ажиллагааг хангахад чиглэгдсэн ашиглалтын үйл ажиллагааг явуулах, технологийн шуурхай бэлэн байдлыг хангах, урьдчилан сэргийлэх үзлэг үйлчилгээ, хэмжилт тохируулгийн ажлыг график төлөвлөгөөтэй хэрэгжүүлж гарч болзошгүй гэмтэл саатлыг багасгах, технологын стандарт, дүрэм журмыг ашиглалтанд хэрэгжүүлэх үндсэн үүрэг хариуцлага хүлээнэ. 

Эрдэнэт-Бугат-Булган чиглэлд 81,3 км шилэн кабель бүхий SDH технологийн дамжуулах системийг  2009 оны 05 сарын 01-ны өдөр ашиглалтанд оруулснаар Булган чиглэлд холбогдож байсан радио релейний NERA системийг буулгасан байна.

Шилэн кабелийн дамжуулах системээр Булган, Дархан, Сэлэнгэ аймгуудыг транзит E1 сувгууд болон интернетийн урсгалаар хангаж байна.

Кабель шугамын хэсэг

Эрдэнэт хотын төв болон Жаргалант сумын нийт 21130 хосын багтаамж бүхий 94,4 км гол, салбар кабелийн телефон сүлжээний тогтвортой, найдвартай ажиллагааг хангахад чиглэгдсэн ашиглалтын үйл ажиллагааг явуулах, технологийн шуурхай бэлэн байдлыг хангах, техникийн бэлэн байдлын түвшинг ханган биелүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг үйлчилгээ, хэмжилт тохируулгийн ажлыг график төлөвлөгөөтэй хэрэгжүүлж гарч болзошгүй гэмтэл саатлыг багасгах, Монгол Улсын  харилцаа холбооны тухай хууль, технологын стандарт, дүрэм журмыг ашиглалтанд хэрэгжүүлэх үндсэн үүрэг хариуцлага хүлээнэ.

Орхон аймгийн кабелийн байгууламж 1978 онд суурилагдсан оросын ТПП ба 1996 онд суурилагдсан францийн тосон шахалтат кабелиуд, хуваарилах шүүгээ, худаг сувагчлалын байгууламжаас бүрдэж байна.

Гадны нөлөө буюу барилга, зам, инженерийн байгууламжийн газар шорооны ажлаас шалтгаалсан кабелийн гэмтлийн эрсдлийг бууруулах зорилгоор гүйцэтгэгч компаниудын ажилд хяналт тавих, хуваарийн дагуу эргүүл хийх, холбооны кабель сувагчлалын трассыг Autocad-ийн буюу аймгийн кадастрын зурагт оруулж, өөрчлөлт хөдөлгөөнийг тухай бүр шинэчлэх, хулгайгаас сэргийлж кабелийн хулгайн дохиололд холбож хяналт тавих зэрэг ажлуудыг тогтмол гүйцэтгэж байна.

Захиргаа аж ахуйн алба

Компанийн бодлого шийдвэрийг өөрийн газарт хэрэгжүүлэх, эдийн засаг, маркетинг болон хүний нөөцийн  боловсронгүй менежментийг зохион байгуулах, санхүү нягтлан бодох бүртгэл, хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг Монгол Улсад болон олон улсад мөрдөгдөж буй стандарт, дүрэм журмын хүрээнд үнэн зөв хэрэгжүүлэх , түрээсийн гэрээ хэлцлийг ашигтай нөхцлөөр байгуулах, жил улирлын орлого зардлыг төлөвлөж гүйцэтгэлийг хянах, үйлчилгээний хүрээг өргөтгөхөд шаардлагатай хөрөнгө оруулалтыг компанид санал оруулж шийдвэрлүүлэх үндсэн үүрэг хариуцлага хүлээнэ.

Тус  алба  нь өнөөдрийн байдлаар харилцаа холбоо салбарын операторууд, төрийн болон бизнесийн 40  гаруй  аж ахуйн нэгж, компаниудтай сvлжээний хөрөнгийн ашиглалтын болон тvрээсийн гэрээ байгуулан ажиллаж байна.

Холбоо барих

Нэр

Албан тушаал

Утас

Цахим шуудан

1

Г.Эрдэнэбат

Газрын дарга

70350315

99101921

erdenebat.g@icnc.mn

2

Ц.Зориг

Ерөнхий инженер

70355555

99352935

zorig.ts@icnc.mn

3

Д.Саруул

Ерөнхий нягтлан

70358885

99047544

saruul.d@icnc.mn

 

 

 

 

                                                           

Back to Top

© 2018 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.