СЭЛЭНГЭ

Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн Сэлэнгэ аймгийн газар нь 2007 оны  7-р сарын 2-нд анх байгуулагдаж, салбарын анхны захирлаар Д.Анхбаяр, ахлах инженерээр О.Болдбаатар, ахлах нягтлан бодогчоор П.Амартүвшин нар томилогдсон бөгөөд нийт 37 үндсэн ажилтантайгаар Сэлэнгэ аймгийн төв болон хот хоорондын тоон релейны 2 станц, 15 сумын холбооны шугамыг хариуцан авч үйл ажиллагаагаа эхэлсэн.

Манай байгууллага нь 2017 онд газрын даргаар Б.Энхбат, Ерөнхий инженерээр Д.Агиймаа, Ерөнхий нягтлангаар Ц.Сансарсайхан, Дамжуулах байгууламжийн менежерээр Д.Анхбаяр нар ажиллаж 29 үндсэн, 14 гэрээт нийт 43 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Газрын зорилтууд

1. Бүх сум суурин газруудад өөрсдийн сүлжээг оруулах

2. Төв компаниас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд аймгийн төв болон сумдад интернэт багцын үйлчилгээг нэвтрүүлэх

3. Орлого нэмэгдүүлэх гол нөхцөл болох техник технологийн шинжтэй хөрөнгө оруулалтын саналыг орон нутгийн нөхцөлд газрын байршил, хүн амын орлого, үйлчилгээний компаниудын санал хүсэлттэй  уялдуулан боловсруулж сүлжээний өргөтгөл хийх.

Захиргаа аж ахуйн тасаг

Захиргаа аж ахуйн тасагт газрын дарга, ерөнхий инженер, ерөнхий нябо, менежер, нярав, жолооч-2, харуул-4 ажилтантай ажилладаг ба байгууллагын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй нөхцлийг хангах үүрэг, зорилготой ажиллаж байна.

Хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж ажиллах, ажлын байрны ариун цэвэр, хэвийн нөхцлийг хангах, цахилгаан, түлш, шатахууны зарцуулалтад хянах тавих, хөрөнгийн засвар үйлчилгээ зэргийг хариуцаж байна.

Кабель шугамын тасаг

Кабель шугамын тасаг нь КШ-н инженер-1, кабельчин-3 гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.  МХС ТӨХХК-ны Зорилгын дагуу түргэн шуурхай ажиллаж кабель шугамын гэмтлийг цаг тухайд нь засварлах, гэмтэл сааталгүй ажиллахын тулд урьдчилан сэргийлэх үзлэг үйлчилгээг графикийн дагуу хийж гүйцэтгэн ажиллаж байна.

Кабель шугамын хэсэг нь 2017-03-14-ны байдлаар 2400 хосын багтаамжтай, 19626 м-н урттай гол кабель,  2030 хосын багтаамжтай  37627 м-н урттай салбар кабель, 125 ш худагтай, сувагчлалын урт 15307 м, хуваарилах шүүгээ 12 ш, хуваарилах хайрцаг 186 ш, агаарын багана 593 ш, сумдын холбооны салбарын 33539 м кабелийн засварын ажлуудыг хйиж гүйцэтгэж байна. Энэ онд нийт агаарын багана худаг сувагчлалуудаа газрын албаны Хасмарк ХХК-тай хамтарч кадастрт оруулж дуусгасан.

Дамжуулах байгууламж

Ашиглалтын инженер-2, ээлжийн инженер-2, Алтанбулаг сумын эрхлэгч-1, техникч-2, зай тэжээлийн техникч-1, сумын салбарын гэрээт-14, РРС-н ЦТМ-8 ажилтантай.

Дамжуулах байгууламжийн хэсэг нь Радио Релейний станц 307, 308-р станц, Ерөө-Бугант сум руу нанобием антенниар дахин дамжуулан холболт үүсгэсэн. Сумдад байрлах Хаан банкны салбарын сүлжээний ашиглалт үйлчилгээний ажлыг хариуцаж ажиллаж байна. Нийт Сэлэнгэ аймгийн 11 сумын үндсэн сүлжээний шилэн кабель, ОХУ НАУШКА чиглэлийн шилэн кабелийг хариуцан ажиллаж байна.

Холбоо барих

Нэр

Албан тушаал

Утас

Цахим шуудан

1

Б.Энхбат

Газрын дарга

70363988

99106870

enkhbat.b@icnc.mn

2

Д.Агиймаа

Ерөнхий инженер

70362289

99498880

agiimaa.d@icnc.mn

3

Ц.Сансарсайхан

Ерөнхий нягтлан

70363098

99044348

sansarsaikhan.ts@icnc.mn

 

Back to Top

© 2018 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.