Сансрын холбооны Наран төв
 
 
Монгол улсын алслагдсан сум суурин газруудыг VSAT системийг ашиглан цахилгаан холбоо болон өгөгдлийн холбоогоор хангаж байна. Интелсат 906 хиймэл дагуулын хяналтын станцын үүргийг гүйцэтгэдэг.
 

Үндсэн үйл ажиллагаа

 
Наран газрын станц нь Интелсат-906, Энэтхэгийн далайн бүсэд орших зүүн уртрагийн 64° хиймэл дагуулаар:
 
  1. Улс хоорондын телефон сувгийн үйлчилгээг 260 гаруй улстай автомат сувгаар холбодог
  2. Олон улсын интелсатын зүүн уртрагт байрлах хяналтын станц
  3. Орон нутгийн телефон холбооны VSAT сүлжээгээр алслагдсан 20 суманд телефон ярианы үйлчилгээг дамжуулж байна.
 

Станцын техникийн боломж

 
Хүлээн авах болон нэвтрүүлэх төхөөрөмжүүд 100% нөөцийн системтэй, мэдээлэлийн чанар багтаамж, найдвартай ажиллагаагаар онцлог юм. Газрын станцаас хэрэглэгчийн төгсгөлийн станц хооронд өндөр хурдны шилэн кабелиар холбогдсон.
 
VSAT сүлжээ: VSAT сүлжээ нь TDMA/DAMA сүлжээний станцуудыг холбож байна.
 
Орон нутгийн сансарын холбооны VSAT сүлжээ төв станц болон алслагдсан станцууд гэсэн бүрэлдэхүүнтэй нийт 22 станцаар орон нутгийн суурин телефон холбооны үйлчилгээг сумдад үзүүлж байна.
 

Сансарын Холбооны Наран Төвийн гадаад харилцаа

 
  1. 1971 онд Интерспутникийн бүрэн эрхт гишүүн
  2. 1996 онд Ази номхон далайн сансарын холбооны гишүүн
  3. 1997 онд Интелсатын 142 дахь гишүүн орон

Станцын байрлал хаяг

 
Сонгино хайрхан дүүрэг 1-р хороо
Утас: 976-7017 2540
Факс: 976-7017 2505
И-мэйл: narannoc@icnc.mn

Back to Top

© 2018 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.