СҮХБААТАР

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Өнөөгийн болон хэтийн хэрэгцээг оновчтой байдлаар шийдсэн мэдээлэл холбооны нэгдсэн сүлжээг Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрийг бүрэн хамруулан нийт иргэдэд хүргэх боломжийг бүрдүүлхэд оршино.

 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Үндсэн сүлжээ болон орон нутгийн дамжуулах сүлжээ, аймаг сумдын кабель шугамын байгууламжуудын байнгын тасралтгүй найдвартай ажиллагааг ханган хэрэглэгчдийг чанартай, найдвартай сүлжээгээр хангах.

Өөрийн эзэмшлийн сүлжээний болон барилга байгууламжуудыг ашиглан үйлчилгээний компаниудад тэгш эрхтэйгээр, түрээсийн нээлттэй бодлого баримтлан, бизнесийн үйл ажиллагааныхаа цар хүрээгээ өргөжүүлэх.

Өөрийн мэдлийн хөрөнгийн ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх, шинэ техник технологи, үйл ажиллагааны арга барилуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх.

 

 

ТАНИЛЦУУЛГА

  Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн Сүхбаатар аймгийн газар нь 2007 оны 7-р сарын 1-ний өдөр 36 ажилтан албан хаагчидтайгаар, Төрийн өмчийн хорооны тогтоолын дагуу аймгийн Холбооны газраас төрийн өмчид ногдох үндсэн хөрөнгийг шилжүүлэн авч, аймгийнхаа 13 сум, сууринд мэдээлэл, харилцаа холбооны суурь сүлжээний байнгын найдвартай ажиллагаа, бэлэн байдлыг хангахаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

 Сүхбаатар аймгийн хэмжээнд 12 сум сууринг холбосон 1043 км үндсэн сүлжээний шилэн кабелийн систем, радио релейний 4 станцын харуул хамгаалалт, хээрийн 2 сайт, ìîáèêîìûí 14 ñàéт, аймгийн хэмжээнд гол кабель 6490м, салбар кабель 27100м физик кабель  тэдгээрийн үндсэн сүлжээний тасралтгүй найдвартай ажиллагааг хариуцан ажиллаж байна.

 

Техникийн алба

Үндсэн сүлжээний дагуу бүх төхөөрөмж, тоон радио релей, шилэн кабелийн тоног төхөөрөмж, физик кабель, агаарын шугам, нягтруулгын төхөөрөмж зэргийн  урьдчилан сэргийлэх үзлэг үйлчилгээ, хэмжилт тохируулгийн ажлыг график төлөвлөгөөтэй зохион байгуулж, хэрэгжүүлэх, сүлжээний үндсэн хөрөнгийн ашиглалтыг бүрэн хариуцах.

 Газрын хэмжээний аймаг, сум, хот хоорондын үндсэн сүлжээний цахилгаан зай тэжээлийн системийн ашиглалт үйлчилгээний найдвартай ажиллагаа, техникийн бэлэн байдлыг ханган ажиллах. 

 Сүлжээний дагуу бүх ИТА-уудыг  өдөр тутам шуурхай технологийн удирдлагаар хангаж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, галын аюулгүй байдалыг ханган, байгууллагын бизнесийн үйл ажиллагааг дэмжин ажиллах гэсэн үндсэн чиг үүрэгтэйгээр техникийн албаны хамт олон үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулан ажиллаж байна.

Санхүү, үйлчилгээний алба

Байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэл, хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг Монгол Улсын болон олон улсын стандарт шаардлагын дагуу үнэн зөв хэрэгжүүлэх, төв компанийн бодого шийдвэр, эдийн засаг, маркетинг, хүний нөөцийн төлөвлөлт, зохион байгуулалтуудыг газрын хэмжээнд хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэйгээр ажиллаж байна. Мөн үндсэн болон орон нутгийн сүлжээ, байр талбай, тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ хэлцлийг дүгнэн байгууллагын орлого, зардлын гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна.

Санхүү, үйлчилгээний хэсэг нь байгууллагын өнгө үзэмж, ажлын байрны цэвэр тохилог байдал, хөрөнгийн засвар үйлчилгээнд анхаарлаа хандуулан ажиллаж байна.

 

Нэр

Албан тушаал

Утас

Цахим шуудан

1

Д.Бат-Эрдэнэ

Газрын дарга

70518955

99009647

baterdene.da@icnc.mn

2 Б.Ананд Ерөнхий инженер

70510123

99909084

anand.b@icnc.mn

2

Г.Мөнхзаяа

Ерөнхий нягтлан

70518413

99519494

munkhzaya.g@icnc.mn

 

Back to Top

© 2018 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.