Танилцуулга

 

Манай компани харилцаа холбоо, мэдээллийн салбарт үйлчилгээ эрхлэгч салбарын компаниуд, төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүдэд дэд бүтцийг нээлттэй, тэгш эрхтэйгээр түрээслэн, сүлжээний тасалдалгүй найдвартай байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол улсын өндөр хурдны шилэн кабелийн сүлжээний 70 орчим хувь буюу 21 аймаг 283 сум, суурин газрыг хамарсан 17421 км шилэн кабелийн сүлжээ, Улаанбаатар хот, хөдөө орон нутаг нутагт 9446 холбооны худаг, 791684,5м урт бүхий сувагчлал, Улаанбаатар хот, 21 аймаг, 373 сум суурин газарт байр цамхаг эзэмшиж мэдээлэл харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, төрийн болон бизнесийн байгууллагуудад үйлчилгээгээ хүргэн ажиллаж байна. 

Компани үндсэн болон гэрээт нийт 1470 орчим мэргэшсэн ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд мэдээлэл харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч төрийн болон хувийн хэвшлийн 230 гаруй байгууллагатай хамтран ажиллаж байна. 

Гишүүнчлэл

Манай компани Олон улсын цахилгаан холбооны байгууллага /International Telecommunication Union/, Ази номхон далайн бүсийн цахилгаан холбооны байгууллага /Asia Pacific Telecommunity/ -ын гишүүн бөгөөд тус байгууллагуудаас зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож хамтран ажиллаж байна.

Түүнчлэн Азийн бүтээмжийн байгууллага, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын хүний нөөцийн институтын гишүүн байгууллага юм.

 

Компанийн дэлгэрэнгүй танилцуулгыг эндээс харна уу

 

Back to Top

© 2018 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.