Техник, менежментийн үйлчилгээ
 

Манай компани харилцаа холбооны операторууд, сүлжээ ашиглагч төрийн болон бизнесийн байгууллага, аж ахуйн нэгж нийт 200 гаруй байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Эдгээрээс зарим байгууллагуудын сүлжээ, тоног төхөөрөмжийн техникийн ашиглалт үйлчилгээг (аутсорсингийн) гэрээгээр хариуцан 7/24 байнгын найдвартай ажиллагааг хангаж ажиллаж байна.

Техникийн хамтын ажиллагааны үйлчилгээ нь орон нутагт сүлжээний дэд бүтэц бүхий байгууллагуудын техникийн ашиглалтын үйлчилгээг МХС ХХК-ийн мэргэшсэн боловсон хүчин дээр суурилан гүйцэтгэж, тухайн компанид ашиглалтын зардлаа бууруулах боломжийг олгодог. 

Үйлчилгээний давуу тал:

  • Урьдчилан сэргийлэх үзлэг үйлчилгээг тогтсон график төлөвлөгөөөний дагуу хийх (жилд 1-2 удаа)
  • Сүлжээний гэмтэл саатлыг захиалгаар засварлах
  • Сум орон нутгийн обьект, сайтын харуул хамгаалалт
  • Зай тэжээлийн бэлэн байдлыг хангах
  • Түлш шатахууны нөхөн хангалт хийх
  • Хөрөнгийн шилжилт хөдөлгөөн

Техникийн хамтын ажиллагаа (OUTSOURCING)-ийн ач холбогдол, үр дүн

  • Захиалагчийн ашиглалт үйлчилгээний зардлыг бууруулах
  • Зардлаа хянахад хялбар
  • Мэдээлэл холбооны үндсэн сүлжээг (Газрын болон Сансарын холбооны) технологийн нэгдсэн удирдлагаар хангаж техникийн ашиглалт үйлчилгээг зохион байгуулдаг арвин баялаг туршлагатай өндөр мэргэшсэн инженерүүдийн хамтын ажиллагаа
  • Сүлжээний технологийн үйл ажиллагааг оновчтой болгож бүтээмжийг дээшлүүлэх
  • Үндсэн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах

Үйлчилгээний гэрээ байгуулах:

 
Та үйлчилгээ авахыг хүссэн албан бичгээ факс, и-мэйлээр ирүүлнэ үү.
 
Утас:   70112625
Факс:  70112625
И-мэйл хаяг: rbd@icn.mn

Back to Top

© 2018 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.