Тоон сувгийн түрээс

Е1 тоон суваг түрээсийн үйлчилгээ

Бид монгол улсын ихэнх сум сууринг хамарсан SDH технологи дээр суурилсан хамгийн том шилэн кабель бүхий хот хоорондын суурь /national back-bone/ сүлжээг эзэмшдэг бөгөөд манай сүлжээ хүрсэн монгол орны аль ч цэгээс нөгөө цэгт хүссэн мэдээллээ дамжуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор Е1 тоон суваг түрээсийн үйлчилгээ үзүүлдэг.

E1 суваг гэдэг нь: 64кб/с хурдтай 30 ярианы сувгийг TDM технологи ашиглан нэгэн зэрэг дамжуулахад зориулагдсан 2Мб/с хурд бүхий чанарын үзүүлэлт хамгийн өндөр тоон суваг юм. Хэрэглэгч та уг тоон сувгаар өгөгдөл, дуу, дүрс зэрэг ямарч төрлийн мэдээллийг дамжуулж болох бөгөөд чухам аль төрлийн мэдээллийг дамжуулахаас хамаарч хэрэглэгчийн төхөөрөмжөө сонгоход л хангалттай.

Үйлчилгээний төрөл:

  • Ярианы суваг ( TDM)
  • Өгөгдлийн суваг (Data, MPLS-VPN)
  • STM суваг (STM-1, STM-4)

Үйлчилгээний давуу тал:

  • Монгол улсын 21 аймаг, 285 сумдад өөрийн шилэн кабелийн сүлжээгээ хүргэсэн өндөр багтаамж бүхий дэд бүтэц;
  • 7/24 цагийн сүлжээний хяналтын систем;
  • Сүлжээний шинэчлэл сайжруулалт, үзлэг үйлчилгээг байнга хийгддэг;
  • Хэрэглэгчийн Ethernet болон шилэн кабелийн холболт;
  • Олон төрлийн протокол болон холболтыг дэмждэг;
  • Монгол улсын ихэнх сум суурин газраас сүлжээнд найдвартай холбогдох;
  • Сүлжээгээ хянах боломжтой;
  • Цогц тасралтгүй удирдлагын шийдэл;
 

Манай үйлчилгээ дараах хэлбэрээр хэрэглэгчдэд хүрч байна

 
Байгууллага, ААН-үүд алслагдсан салбар нэгжүүдээ холбосон өөрсдийн онлайн сүлжээгээ Е1 суваг ашиглан хэрхэн үүсгэж болох вэ?

Үйлчилгээний гэрээ байгуулах:

Та үйлчилгээ авахыг хүссэн албан бичгээ факс, и-мэйлээр ирүүлж, хүсэлтийн дагуу үйлчилгээний техникийн нөхцөл гарна. Техникийн нөхцлийн дагуу та маркетингийн хэлтэстэй гэрээ байгуулж, үйлчилгээ авах боломжтой. Энд дарж үйлчилгээний гэрээний загварыг татаж авч бөглөөд имэйлээр илгээнэ үү.
 

Захиалга өгөх, гэрээ байгуулах

Утас: 70112605
Факс: 70112605
И-мэйл хаяг: info@icn.mn
Та гэрээ байгуулахаар ирэхдээ үйлчилгээ авахыг хүссэн албан бичиг, байгууллагын гэрчилгээний хуулбарыг авчирна.
 

Үйлчилгээнд холбогдох

Та гэрээ байгуулж үйлчилгээний төлбөрийг төлсний дараа манай инженер сувгийг үүсгэх ба хоёр талын инженерүүд “Суваг холбосон акт” үйлдсэнээр үйлчилгээ эхлэх болно.

 

Back to Top

© 2013 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.