ТӨВ

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид өндөр хурдны үндсэн сүлжээгээр мэдээлэл холбооны бүх төрлийн үйлчилгээг хүргэхэд харилцагч түншүүдэдээ найдвартай тасралтгүй нээлттэй ялгаварлахгүйгээр үйлчилж ажиллана.

Үйл ажиллагааны эрхэм зорилгоо биелүүлэхээр газрын дарга Н.Дугар, ерөнхий инженер С.Энхболор, ерөнхий ня-бо С.Гаадамба нараар удирдуулсан 51 инженер техникийн ажилтны бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Захиргаа аж ахуйн тасаг 

Байгууллагын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй нөхцлийг хангаж өгөх үүрэг, зорилготой тус тасгийн бүрэлдэхүүнд нягтлан бодогч, нярав, жолооч, харуул, үйлчлэгч зэрэг ажилтан бүр ажил үүргийн хуваарийн дагуу харъяалагдан ажиллаж байна.  Хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж ажиллах, ажлын байрны ариун цэвэр, хэвийн нөхцлийг хангах, цахилгаан, түлш, шатахууны зарцуулалтанд хяналт тавих, хөрөнгийн засвар үйлчилгээ зэргийг хариуцан ажиллаж  байна.           

Техникийн алба     

Техникийн алба нь Үндсэн сүлжээнии техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдал сүлжээний тасралтгүй найдвартай үйл ажиллагааг хангах, гэмтэл саатал гаргалгүй ажиллах, гарсан гэмтлийг хяналтын хугацаанд нь шуурхай арилгах зорилт тавин 2 тасагт хувиарлагдан чиг үүргийнхээ дагуу ажиллаж байна.

Дамжуулах байгууламжийн тасаг. 

Дамжуулах байгууламжийн тасгийг  ашиглалтын инженер Б.Туяа удирдан зохион байгуулж, дамжуулах байгууламжийн тасагт   ашиглалтын инженер,  зай тэжээл засварын инженер, ээлжийн инженер техникчид болон сумдын ажилчид ажиллаж байна.

2015 оны байдлаар 20 сумыг хамарсан 1046,8 км шилэн кабелийн сүлжээ хариуцан  хот, сум хоорондын дамжуулах байгууламжийн нэгдсэн сүлжээг эзэмшин, тэдгээрийн байнгын тасралтгүй ажиллагааг хангаж, ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж байна.

Манайх өөрийн эзэмшлийн байр талбай, 18 цамхаг болон суваг шугам, кабель, зай тэжээлийг түрээсээр ашиглуулж байна. Мөн техник хамтын ажиллагаагаар Мобиком ХХК-ийн 23 сайтын ашиглалт үйлчилгээний гэрээт сүлжээг хариуцан ажиллаж байна.

Кабель шугамын тасаг

Кабель шугамын тасгийг кабель шугамын  инженер Г.Отгонхүү удирдан  Төв аймгийн төвд суурин телефоны 2500 хосын багтаамж бүхий 6407м урт гол кабель, 2340 хосын багтаамж бүхий 25295м урт салбар кабель болон 7 сумын 750 хосын багтаамж бүхий 14675м урт телефоны салбар кабелийн ашиглалт, хэвийн ажиллагааг хариуцан ажиллаж байна.

Мөн аймгийн төвийн 17 хуваарилах шүүгээ, 5143м урт сувагчлал, 95 худаг, 359 багана, 235 кабелийн хайрцан, 20 байгууллагын 222 корын 9904м урттай шилэн кабелийн хэвийн ажиллагаанд кабель шугамын инженер, тоо бүртгэлийн инженер, 2 кабельчин хяналт тавьж ажиллаж байна.

Кабель шугамын байгууламжийг гадны нөлөөллөөс урьдчилан сэргийлэх үүднээс байнгын харуул хамгаалалттай ба техникийн өрөөнд кабелийн дохиолол тавьж кабель шугамын ажиллагаанд хяналт тавьж байна.

Холбоо барих:  

 

Нэр

Албан тушаал

Утас

Цахим шуудан

1

Н.Дугар

Газрын дарга

70272110

99058979

dugar.n@icnc.mn

2

С.Энхболор

Ерөнхий инженер

70272334

95952728

enkhbolor.s@icnc.mn

3

С.Гаадамба

Ерөнхий нягтлан

70273144

95952729

gaadamba.s@icnc.mn

 

Back to Top

© 2018 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.