УВС

Увс аймгийн газар нь аймгийн хэмжээнд 18 сумыг холбосон нийт 1114 км шилэн кабель, хот доторх 34855 м кабель шугамын байгууламж, Мобиком корпораци ХХК-ийн орон нутгийн 25 сайтын техник ашиглалт, тэдгээрийн байнгын тасралтгүй ажиллагааг хангаж ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж байна.  

 

Бүтэц зохион байгуулалт:

Дарга, Ерөнхий инженер,  Ерөнхий ня-бо , Ашиглалтын инженер 2, Кабель шугамын инженер, Зай тэжээлийн инженер, Ээлжийн инженер 4, Кабельчин 2, Нярав бичиг хэрэг  , Жолооч 2, Сахиул, Слесарь  ,  Үйлчлэгч , салбарын эрхлэгч 7,  гэрээт ажилчин 20  гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Эрхэм зорилго:

Мэдээлэл Холбооны Сүлжээ ХХК нь улсын мэдээлэл холбооны үр ашигтай нэгдсэн сүлжээг зохистой зохион байгуулах замаар МУ-ын нутаг дэвсгэрийг бүрэн хамрах техникийн болож бүрдүүлэн хэрэглэгчидынхээ өнөөгийн болон хэтийн хэрэгцээг хангасан сүлжээ бий болгож, үйлчилгээний бүх операторуудад мэдээлэл холбооны бүх төрлийн чанартай үйлчилгээг аль болох хамгийн хямд үнээр нийт хүн амд хүргэх боломжийг бүрдүүлэн дараах чиг бодлогыг хэрэгжүүлэн ажиллана.

·       Харилцаа холбооны үндсэн сүлжээнд үл ялгаварлагдсан, нээлттэй зарчимаар холбогдох боломжыг тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний операторуудад бүрдүүлэх

·       Ижил үйлчилгээний хувьд бүх операторуудад нэг ижил нөхцлөөр үйлчилгээ хүргүүлсэнээр салбарын операторуудын зах зээлд ажиллах нөхцөл бололцоо бүрдүүлсэн.

Захиргаа аж ахуйн алба:

Тус алба нь Компанийн бодлого шийдвэрийг өөрийн газарт хэрэгжүүлэх, маркетинг хүний нөөцийн боловсронгуй менежментийг зохион байгуулах, санхүү нягтлан бодох бүртгэл, хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг дүрэм журмын хүрээнд үнэн зөв хэрэгжүүлэх , түрээсийн гэрээ хэлцэлийг ашигтай нөхцлөөр байгуулах үндсэн үүрэг хариуцлага хүлээн ажиллаж байна.

Техникийн алба:

Техникийн алба нь Ховд, Баян-Өлгий аймгийн транзит сүлжээ, өгөгдлийн сүлжээ, хот хоорондын болон сум хоорондын шилэн кабель,тоног төхөөрөмж, түүний зай тэжээл, хотын телефон сүлжээний ашиглалт үйлчилгээний  тасралтгүй ажиллагааг ханган ажиллаж байна.

Техникийн алба  

·       Дамжуулах байгууламжын хэсэг

·       Кабель шугамын хэсэг

Дамжуулах байгууламжын хэсэг:

Дамжуулах байгууламжын хэсэг нь гол магистраль болон баруун 3 аймгийг холбосон шилэн кабелийн үндсэн сүлжээ, өгөгдлийн сүлжээ болон 18 сумын салбар нэгжүүдэд ажиллаж байгаа, 1114 км шилэн кабелийн болон Мобиком компаний 25 сайтын outsourcing-ийн ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж байна. 2015 онд Зүүнхангай, Баруунтуруун, Хяргас, Малчин, Өлгий сумуудад ZTE S 380 төхөөрөмж суурилуулж өргөтгөл хийгдсэн.

Кабель шугамын хэсэг

Кабель шугамын хэсэг нь хот хоорондын шилэн кабель, хот дотохи шилэн кабелийн сүлжээ , хотын телефон сүлжээний болон сумын телефон сүлжээний кабелийн ашиглалт үйлчилгээг ханган кабель, 3500 хосын багтаамжтай салбар кабелийн ашиглалтыг  мөн Өлгий, Баруунтуруун, Өмнөговь сумын телефон сүлжээний кабелийн  ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж байна.

Холбоо барих:

Нэр

Албан тушаал

Утас

Цахим шуудан

1

Б.Анхбаяр

Газрын дарга

70452555

99081186

ankhbayar.b@icnc.mn

2

О.Сүрэнжав

Ерөнхий инженер

70452848

99458899

surenjav.o@icnc.mn

3

Я.Оюунтуяа

Ерөнхий нягтлан

70453555

99036969

oyuntuya.ya@icnc.mn

 


 

 

Back to Top

© 2018 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.