Улаанбаатар хот дахь салбар

УЛААНБААТАР ХОТ ДАХЬ САЛБАР

Улаанбаатар хотын холбооны худаг сувагчлал, кабель шугамын байгууламжийн ашиглалт үйлчилгээг хариуцан Техник технологи, ашиглалтын алба, Бүртгэл төлөлвлөлтийн алба, Санхүүгийн алба, Захиргаа, аж ахуйн алба нийт 181 инженер техникийн ажилтан албан хаагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Улаанбаатар хот дахь салбар нь нийслэлийн хэмжээнд 7 дүүрэг 8 станцын хүрээнд 6555 ширхэг худаг, 527238.5 метр буюу 1723711 п/м сувагчлалын ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж байна.

 

ЗОРИЛГО:

Улаанбаатар хот болон Налайх дүүргийн кабель шугам, худаг сувагчлалын байгууламжийн өдөр тутмын ашиглалт, үйлчилгээний тасралтгүй хэвийн найдвартай  ажиллагааг хангах, бусад байгууллагуудын аутсорсингийн үйлчилгээг хариуцахад оршино.

 

ЧИГ ҮҮРЭГ:

1.   Техник, технологи ашиглалтын алба

Худаг сувагчлалын байгууламж, кабель шугамын байгууламжийн өдөр тутмын ашиглалт үйлчилгээний найдвартай ажиллагааг хангаж, гарсан гэмтэл саатлыг хяналтын хугацаанд нь технологийн дагуу шуурхай засварлах, урьдчилан сэргийлэх үзлэг үйлчилгээ, өргөтгөл шинэчлэл, хэмжилтийн ажлыг хийнэ. Мөн шуурхай болон технологийн удирдлагаар хангаж, өдөр тутмын мэдээ тайлан гаргах, нэгжүүдэд мөрдөгдөж буй технологи, стандартад хяналт тавих, хэрэглэгчийн гомдол барагдуулах, бусад байгууллагуудын аутсорсингийн үйлчилгээг хариуцах, үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд инженерийн болон холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллана.

2.   Бүртгэл төлөвлөлтийн алба

Худаг сувагчлал, кабель шугамын байгууламжийн сүлжээний төлөвлөлт хийх, салбарын хэмжээний бусад төлөвлөлтийг хийх, хайгуул хийх, техникийн нөхцөл боловсруулах, холбооны угсралт, суурилуулалтын ажлыг шалган хүлээж авах, холбогдох тодруулгуудыг хийж, бүх төрлийн судалгаа хийнэ. Мөн гэрээ, хэлцэл хийх болон үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллана.

     3.   Санхүүгийн алба

Салбарын нягтлан бодох бүртгэлийг санхүүгийн тайлангийн олон улсын стандартын дагуу хөтлөх, тайлан балансыг хугацаанд нь гаргах, удирдлагыг  мэдээллээр хангах, хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, зарцуулалтанд хяналт тавих, татвар, нийгмийн даатгалын тайлан гаргах, орлого нэмэгдүүлэх, төвлөрүүлэх болон өр, авлага барагдуулах, гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих зэрэг ажлыг хариуцна.

    4.   Захиргаа, аж ахуйн алба

Салбарын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, хөдөлмөрийн харилцааг зохицуулах, хууль эрх зүйн асуудлаар зөвлөгөө өгөх, салбарыг төлөөлөх,  дүрэм журмын хэрэгжилтэнд хяналт тавих, компанийн хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, ажиллагсдын мэргэжил, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн үнэмлэх олгох сургалт зохион байгуулах мөн харьяа барилга обьектуудын харуул, хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээг хариуцаж ажиллана.

 

Хаяг:

Улаанбаатар, Баянгол дүүрэг, 
14-р хороо,  Хасбаатарын гудамж,  

Мэдээлэл Холбооны сүлжээ ХХК 2-р Байр

 

Улаанбаатар хот дахь салбарын ИТА-тай холбоо барих

 

Нэр

Албан тушаал

Ажлын утас

И-мэйл хаяг

 

Н.Мандахбаатар

Дарга

70118292

Mandakhbaatar.n@icn.mn

Н.Наранбаатар

Ерөнхий инженер

70118827

Naranbaatar.n@icnc.mn

 

Back to Top

© 2018 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.