ХОВД

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Тус газар нь 25 үндсэн ажилтан, 17 гэрээт ажилтан, “Мобиком” аутсорсинг ажиллагааны 8 гэрээт ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн Ховд аймгийн газар нь 15 сум, Радио релейний 7 станц өөрийн байртай бөгөөд орон нутагт үйл ажиллагаагааг 9 дахь жилдээ явуулж байна.

ЗАХИРГАА АЖ АХУЙН ТАСАГ

Тус тасгийн бүрэлдэхүүнд газрын дарга, нягтлан бодогч, нярав, жолооч, харуул, үйлчлэгч гэсэн хүмүүс ажил үүргийн хуваарийн дагуу харъяалагдан ажиллаж байна.

Төлөвлөлт, маркетинг, эдийн засгийн бодлого боловсруулах, батлагдсан бизнес төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулах, газрын удирдлага зохион байгуулалт, орон тоо бүтэц, хүний нөөцийн талаар оновчтой бодлого боловсруулах, байгууллагын санхүү, үндсэн хөрөнгө, хөрөнгө оруулалт, нөөцийн бүрдүүлэлтэнд хяналт тавьж ажиллах, нягтлан бодох бүртгэлийг НББОУС-ын дагуу хөтлөх, техникийн ашиглалт үйлчилгээг шуурхай удирдлагаар хангах, газрын санхүүгийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах.

ДАМЖУУЛАХ БАЙГУУЛАМЖИЙН ТАСАГ

Дамжуулах байгууламжийн тасаг нь ашиглалтийн инженер, ээлжийн инженер техникч, РРС-ын цтм,  гэсэн бүрэлдэхүүнтэйгээр 15 сум, 815.7 км шилэн кабель, РРС-ын байнгын хэвийн, найдвартай ажиллагааг хангаж ажилладаг.

2015 оны 11 сарын байдлаар аймгийн төв болон бусад 9 сумын төв нь  сум, улс, хот хоорондын шилэн кабелийн сүлжээнд холбогдож ZTE компаний тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд нийт 815.7 км урттай шилэн кабелийг ашиглаж байна.

Мөн РРС–ууд нь газрын хэмжээний болон оператор компаниудын аймаг, сум, хот хоорондын сүлжээний цахилгаан зай тэжээлийн  ашиглалт үйлчилгээний найдвартай ажиллагаа, техникийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

КАБЕЛЬ ШУГАМЫН ТАСАГ

Кабель шугамын  инженер, кабельчидын баг нь аймгийн төвд нийтдээ 35000 м урттай 2500  хосын гол кабель, 3500 хосын салбар кабель, аймгийн төв болон сумдад аж ахуйн нэгж байгууллагыг өндөр хурдны сүлжээнд холбосон 20 км шилэн кабелийн ашиглалт, үйлчилгээг хариуцан ажиллаж байна.

Холбоо барих: 

Нэр

Албан тушаал

Утас

Цахим шуудан

1 С.Лхагвасүрэн

Газрын дарга

70433009

99478247

lkhagvasuren.s@icnc.mn

2

Д.Алтанхуяг

Ерөнхий инженер

70433005

99432799

altanhuyag.d@icnc.mn

3

Б.Цэвэгмид

Ерөнхий нягтлан

70433656

95954311

tsevegmed.b@icnc.mn

 

Back to Top

© 2018 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.