ХЭНТИЙ

Эрхэм зорилт

  • Хэнтий аймгийн нутаг дэвсгэр дээр мэдээлэл  холбооны сүлжээний тасралтгүй үйл ажиллагааг хангах
  • Байгууллагын нөөцийн менежментийг боловсронгүй болгох
  • Хэрэглэгчдийнхээ өнөөгийн болон хэтийн эрэлт хэрэгцээг тооцсон техник технологийн оновчтой шийдэл гаргаж сүлжээгээ өргөжүүлэн хөгжүүлэх   

Товч танилцуулга

Тус газар нь эрхэм зорилтын хүрээнд Хэнтий аймгийн нутаг дэвсгэр дэх мэдээлэл холбооны суурь сүлжээний ашиглалт үйлчилгээг хариуцан Техникийн болон Захиргаа аж ахуйн албаны нийт 27 үндсэн, 30 гэрээт ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

ТЕХНИКИЙН АЛБА

Техникийн алба нь үндсэн сүлжээний ашиглалт үйлчилгээ, тасралтгүй бэлэн байдлыг хариуцаж чанартай үйлчилгээг хүргэх, техник технологийн оновчтой шийдэл гаргаж сүлжээгээ өргөжүүлэн хөгжүүлэх, сүлжээний хөрөнгийг түрээслүүлэх гэрээ хэлцлийн нөхцөл шаардлагыг бүрдүүлэх, галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрмийг хэрэгжүүлэх, хяналт тавих, сүлжээний тогтвортой, найдвартай ажиллагааг хангахад чиглэгдсэн ашиглалтын үйл ажиллагааг явуулах, технологийн шуурхай бэлэн байдлыг хангах, техникийн бэлэн байдлын түвшинг ханган биелүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг үйлчилгээ, хэмжилт тохируулгийн ажлыг график төлөвлөгөөтэй хэрэгжүүлж гарч болзошгүй гэмтэл саатлыг багасгах, Монгол Улсын  харилцаа холбооны тухай хууль, технологын стандарт, дүрэм журмыг ашиглалтанд хэрэгжүүлэх үүрэг хүлээн ажилладаг.

Дамжуулах байгууламж

Өнөөдрийн байдлаар УБ Сүхбаатар Дорнод болон аймгийн 17 сум сууринг холбосон аймгийн нутаг дэвсгэр дэх аймаг хот хоорондын өөрийн 1420 км, гадны байгууллагын 320 км нийт 1780 км шилэн кабелийн дамжуулах систем

Кабель шугамын хэсэг

Өндөрхаан, Бор өндөр хот болон Жаргалтхаан, Биндэр, Өмнөдэлгэр, Мөрөн, Цэнхэрмандал сумын нийт 16890 хос.км гол, салбар кабелийн багтаамж бүхий телефон сүлжээний кабелийн, хотын доторхи өгөгдлийн сүлжээний 16,24 м шилэн кабелийн байгууламж

Захиргаа аж ахуйн алба

Компанийн бодлого шийдвэрийг өөрийн газарт хэрэгжүүлэх, эдийн засаг, маркетинг болон хүний нөөцийн боловсронгүй менежментийг зохион байгуулах, санхүү нягтлан бодох бүртгэл, хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг Монгол Улсад болон олон улсад мөрдөгдөж буй стандарт, дүрэм журмын хүрээнд үнэн зөв хэрэгжүүлэх, түрээсийн гэрээ хэлцлийг байгуулах, жил улирлын орлого зардлыг төлөвлөж гүйцэтгэлийг хянах, үйлчилгээний хүрээг өргөтгөхөд шаардлагатай хөрөнгө оруулалтыг компанид санал оруулж шийдвэрлүүлэх үндсэн үүрэг хариуцлага хүлээнэ.

Тус  алба  нь өнөөдрийн байдлаар харилцаа холбоо салбарын операторууд, төрийн болон бизнесийн 30  гаруй  аж ахуйн нэгж, компаниудтай сvлжээний хөрөнгийн ашиглалтын болон тvрээсийн гэрээ байгуулан ажиллаж байна.

Хэнтий аймагт хэрэгжүүлсэн ажлууд:

Харилцаа холбооны найдвартай, чанартай үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэх зорилт тавин ажиллаж

  • 2008 он Норовлин Галшар Биндэр сумын барилгын их засвар;
  • 2009 он Мөрөн сумын баруун уулан дээрх 13м антенн цамхаг, барилга, шилэн кабель, цахилгааны шугам байгуулсан;
  • 2010 он Баянмөнх Хэрлэнбаянулааны 25м антенн цамхаг, Жаргалтхаан Баянхутаг Өмнөдэлгэр сумын барилгын засвар. Бэрх тосгонд Мэдээлэл холбооны 1 цэгийн үйлчилгээний шинэ барилга;
  • 2011 он Аймгийн төвийн байрны их засвар, Цэнхэрмандал Норовлингийн 25м, Өндөрхаан хотод 35м антенн цамхаг, аймгийн төвийн 26 байгууллагыг холбосон төрийн байгууллагуудын өгөгдлийн  нэгдсэн сүлжээг зохион байгуулах 8 км шилэн кабелийн сүлжээг байгуулж өгөгдлийн сүлжээнд холбох ажлыг амжилттай гүйцэтгэв;
  • 2010-2012 он  Хэнтий аймгийн 13 сум сууринг шинээр шилэн кабельд холбож Үүрэн холбоо, интернет, өгөгдөл, зайн сургалт, эмчилгээ  оношлогоо, банкны онлайн үйлчилгээ зэрэг мэдээлэл холбооны бүхий л төрлийн үйлчилгээ авах суурь боломжийг бий болгосон;
  • 2013 он Галшар Баянмөнх судын уулын сайт, Хэнтий аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн арга хэмжээг орон нутгийн ТВ үүдээр шууд дамжуулах боломжийг бий болгож дамжуулсан ба уг шийдлээр өнөө ч аймагт зохион байгуулагдаж буй Наадам баяр ёслол, хурал зөвлөлгөөн уулзалт арга хэмжээг шууд дамжуулан иргэд хүмүүст хүргэж байна;
  • 2014 онд Өлзийт тосгоныг тоон релейгээр холбож 4E1 –аар холбож интернет өгөгдлийн сүлжээ байгуулан тосгоны төрийн байгууллагуудыг холбосон сүлжээ байгуулсанаар интернетийн үйлчилгээ хүрч байгууллага, иргэд сүлжээгээр мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах дамжуулах цаг хугацаа тээвэр зөөвөр байхгүй болж үйл ажиллагаа сайжрах боломж бий болгосон;
  • 2015 Дэлгэрхаан сум-Аварга амралт хооронд 4км шилэн кабелийн сүлжээ байгуулласнаар ингэснээр аялал жуулчлалын чухал бүс Аварга -Тосонгинй рашаан сувилалаас мэдээлэл холбооны өндөр хурдны үйлчилгээ авах боломж бүрдсэн.

Дээрх ажлуудын үр дүнд 15 сум өмнө байсан 4 сумтай нийт 19 сум суурин өндөр чанар бүхий үүрэн холбоо, интернетийн үйлчилгээ, онлайн  банк санхүү, онлайн төлбөр тооцоо, бүртгэл мэдээлэл, алсын зайн сургалт эмчилгээ оношлогоо, мэдээллийн шуурхай хурдан хүртээмжтэй байдал сайжирч мэдээлэл холбооны шинэ үйлчилгээ орон нутагт нэвтэрч алслагдсан аливаа шинэ мэдээллээс хоцролгүй онлайн орчинд хөдөөгийн ард иргэд хөгжин дэвжих шинэ бололцоо бий болсон юм.

Холбоо барих:

Нэр

Албан тушаал

Утас

Цахим шуудан

1

О.Од-Эрдэнэ

Газрын дарга

70563399

94055335

oderdene.o@icnc.mn

2

Т.Баярмаа

Ерөнхий инженер

70562310

99055625

bayarmaa.t@icnc.mn

3

А.Ганболд

Ерөнхий нягтлан

70563393

99043321

ganbold.a@icnc.mn

 

Back to Top

© 2018 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.