АРХАНГАЙ

Архангай аймгийн холбоо нь Ардын засгийн газрын 1923 оны 9-р сарын 26-ны өдрийн 39-р хурлын тогтоолоор Цэцэрлэг-Мандал аймгийн Сүүжийн гол /Одоогийн Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг/ хэмээх газар анх байгуулагдан улмаар цахилгаан мэдээний шугам утасны хороог Заяын хүрээ /Одоогийн Архангай аймаг/ хүртэл хэсгийг байгуулахаар тогтож 1923 оны 12-р сарын 8-нд  Цэцэрлэг-Мандал аймгийн цахилгаан мэдээний шугам утасны хороо нэртэйгээр үүсгэн байгуулагджээ.

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 8-р сарын 186 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2006 оны 491 дүгээр тогтоолоор 100 хувийн төрийн өмчит харилцаа холбооны үндсэн сүлжээний ашиглалт үйлчилгээг хариуцсан “Мэдээлэл Холбооны Сүлжээ” ХХК байгуулагдсанаар манай газар 2007 оны 7 сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Архангай аймгийн газар нь хотын доторхи 26,7 км физик кабелийн байгууламж, аймгийн төв, сумдыг хамарсан 1041,5 км шилэн кабелийн сүлжээ бүхий хот хооронд болон орон нутгийн дамжуулах сүлжээ, салбарын барилга байгууламж, Мобиком корпораци ХХК-ийн орон нутгийн 23 сайтын техник ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж байна.

 

ЭРХЭМ  ЗОРИЛГО

Орон нутагт мэдээлэл холбооны бүх төрлийн үйлчилгээг хүн амд жигд хүргэх боломжийг бүрдүүлж, үндсэн сүлжээг өргөтгөх шинэ техник технологи нэвтрүүлэх замаар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд оршино.

БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Манай газар нь аймгийн төвд 22 ажилтан, суманд үндсэн ажилтан 5, гэрээт ажилтан 21, нийт 48 ажилтантай. Техникийн болон Санхүү аж ахуйн хэсгийн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Техникийн хэсэг нь Дамжуулах байгууламжийн болон Кабель шугамын тасаг, сумын салбаруудыг техник ашиглалт үйлчилгээний ерөнхий удирдлагаар хангаж, нийт ажиллагсдад хөдөлмөрийн аюулгүй байдал, галын аюулгүй байдлыг сахиулах хууль дүрэм журмыг мөрдүүлж, байгууллагын бизнесийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг.

Дамжуулах байгууламж: Ашиглалтын инженер-2, Зай тэжээлийн техникч-1, Ээлжийн техникч-4 нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй. Үндсэн сүлжээний шилэн кабель, түүний үндсэн болон зай тэжээлийн  төхөөрөмжийн ашиглалт үйлчилгээ, Үндсэн сүлжээний болон Мобикомын сайтын ажиллагсдыг өдөр тутмын  технологийн удирдлагаар хангаж, аливаа гэмтэл саатлын үед шуурхай  арга хэмжээ авч хяналт, мэдээллээр ханган ажилладаг. 

Кабель шугам: Инженер-1, кабельчин-3 нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй. Аймгийн төвд 14ш хуваарилах шүүгээ 2130 хосын 6134м урттай гол кабель, 3300 хосын 21084 м урттай салбар кабель, худаг сувагчлалын байгууламж, Үндсэн сүлжээний шилэн кабель болон хотын доторхи 10км гаруй шилэн кабелийн сүлжээний ашиглалт үйлчилгээ, засварын ажлыг хариуцан ажиллаж байна.

Санхүү аж ахуйн хэсэг нь Ерөнхий нягтлан-1, Нярав бичиг хэрэг-1, жолооч-2, Харуул-3, Харуул слесарь-1, Үйлчлэгч-1 нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй.   Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг эрх зүйн хүрээнд хэвийн явуулах дотоод ажлыг зохион байгуулан, Газрын санхүү бүртгэл, маркетинг төлөвлөлт, хөрөнгийн хадгалалт хамгаалалт, бараа материал, эргэлтийн хөрөнгийн нөөцийн бүрдүүлэлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу ханган ажиллаж байна.

Холбоо барих

Нэр

Албан тушаал

Утас

Цахим шуудан

1

Ө.Батхүү

Газрын дарга

70332645

99056057

batkhuu.u@icnc.mn

2

Ч.Гүнжалам

Ерөнхий инженер

70332337

95953303

gunjalam.ch@icnc.mn

3

Б.Анхтуяа

Ерөнхий нягтлан

70333303

95953302

ankhtuya.b@icnc.mn

 

 

Back to Top

© 2013 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.