Худаг, сувагчлалын түрээс

Улаанбаатар хот болон бүх аймагт ашиглагдах кабель шугамын байгууламжийн ашиглалтын үйл ажиллагааны түвшинг дээшлүүлэх, оновчтой болгох чиглэлээр харилцаа холбооны операторууд, сүлжээ ашиглагч төрийн болон бизнесийн байгууллага, аж ахуйн нэгжид кабелийн худаг, сувагчлал түрээслүүлэх болон техникийн үзүүлэлт хангасан физик кабелийн хос шугам түрээслүүлэх үйлчилгээ үзүүлдэг.

Улаанбаатар хотын хэмжээнд 6005 ширхэг худаг, 487,252.5 метр сувагчлалыг түрээсээр ашиглуулах боломжтой бөгөөд Хотын сүлжээний газраас боловсруулсан техникийн нөхцлийг үндэслэн түрээсийн гэрээ хийж ажиллаж байна.

 ШИНЭ ХЭРЭГЛЭГЧ БОЛОХ:

Та гэрээ байгуулах бол эхлээд албан бичгээр хүсэлтээ ирүүлэн тухайн хүсэлтийн хариу болох техникийн нөхцлийг гаргуулна.

Техникийн нөхцөл хүсэхэд  бүрдүүлэх материал

1.    Техникийн нөхцөл хүссэн албан бичиг

2.    Газар эзэмших гэрчилгээний хуулбар

3.    Нийслэлийн засаг даргын захирамж

4.    Мэргэжлийн комиссийн хурлаар баталгаажсан байршлын схем зураг

5.    Архитектур төлөвлөлтийн даалгавар /Барилгажих талбайн схем зураг/

 

 Эдгээр захиалгыг та факс, и-мэйлээр урьдчилан өгч болно. Та манай компанийн төв дээр өөрийн биеэр ирж гэрээ байгуулах эсвэл энд дарж vйлчилгээний гэрээг авч бөглөөд илгээхэд л хангалттай.

Захиалга өгөх, гэрээ байгуулах

Ø    утас: 70112607

Ø    факс: 70112607

Ø    и-мэйл хаяг: mandakh.kh@icnc.mn 

Та гэрээ байгуулахаар ирэхдээ Хотын сүлжээний газрын олгосон шилэн кабелийн  А техникийн нөхцөл,ААН гэрчилгээний хуулбар, холбогдох бусад баримт бичгийг  авч ирнэ.

Үйлчилгээнд холбогдох

Гэрээ байгуулж vйлчилгээний төлбөрийг төлсөний дараа Хотын сүлжээний газраас худаг, сувагчлалд ажиллах зөвшөөрөл авч ажил хийгдэж эхэлснээр үйлчилгээ эхлэх бөгөөд гэрээнд заасан хугацаанд ажил хийгдэж дууссаны дараа шилэн кабелийн гүйцэтгэлийн актыг ХСГ болон аймгуудын газар-т актаар хүлээлгэн өгнө.

Back to Top

© 2013 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.