ХӨВСГӨЛ

 

Алсын хараа: 

Хөтөлж хөгжинө.

Эрхэм зорилго:

Мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг монгол хүн бүрт дамжуулан хүргэж, улс орныхоо нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх өндөр хурдны хамгийн хүртээмжтэй үндэсний сүлжээ болно.

Эрхэм зорилт:

Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэр дээр мэдээлэл  холбооны сүлжээний тасралтгүй үйл ажиллагааг хангах

Байгууллагын нөөцийн менежментийг боловсронгүй болгох

Хэрэглэгчдийнхээ өнөөгийн болон хэтийн эрэлт хэрэгцээг тооцсон техник технологийн оновчтой шийдэл гаргаж сүлжээгээ өргөжүүлэн хөгжүүлэх   

 

Үйл ажиллагааны чиглэл:

  Суваг түрээсийн үйлчилгээ

  Байр цамхагийн түрээс

  Худаг сувагчлалын түрээс

Техникийн хамтын ажиллагаа

Бидний үнэт зүйлс:

  Хүртээмжтэй, найдвартай сүлжээ

  Мэргэжлийн, чадварлаг холбоочид

  Харилцагчдаа дэмжсэн цогц үйлчилгээ

  Ёс зүйг дээдэлсэн, хариуцлагатай үйл ажиллагаа

  Нийгмийн хариуцлага

 

Товч танилцуулга:  

Манай компани харилцаа холбоо, мэдээллийн салбарт үйлчилгээ эрхлэгч салбарын компаниуд, төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүдэд дэд бүтцийг нээлттэй, тэгш эрхтэйгээр түрээслэн, сүлжээний тасалдалгүй найдвартай байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн газар нь 1341,97км өндөр хурдны шилэн кабелийн сүлжээг 21 суманд оруулаад байна. Манай сүлжээний газар нь 100 гаруй холбооны худаг, 14340м урт бүхий сувагчлал, 21 сум суурин газарт байр цамхаг эзэмшиж мэдээлэл харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, төрийн болон бизнесийн байгууллагуудад үйлчилгээгээ хүргэн ажиллаж байна. 

Компани үндсэн болон гэрээт нийт 51 мэргэшсэн ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

 

Техникийн алба:

 

Үндсэн сүлжээний дагуу бүх төхөөрөмж, тоон радио релей, шилэн кабелийн тоног төхөөрөмж, физик кабель, агаарын шугам, нягтруулгын төхөөрөмж зэргийн  урьдчилан сэргийлэх үзлэг үйлчилгээ, хэмжилт тохируулгийн ажлыг график төлөвлөгөөтэй зохион байгуулж, хэрэгжүүлэх, сүлжээний үндсэн хөрөнгийн ашиглалтыг бүрэн хариуцах.

Газрын хэмжээний аймаг, сум, хот хоорондын үндсэн сүлжээний цахилгаан зай тэжээлийн системийн ашиглалт үйлчилгээний найдвартай ажиллагаа, техникийн бэлэн байдлыг ханган ажиллах. 

Сүлжээний дагуу бүх ИТА-уудыг  өдөр тутам шуурхай технологийн удирдлагаар хангаж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, галын аюулгүй байдалыг ханган, байгууллагын бизнесийн үйл ажиллагааг дэмжин ажиллах гэсэн үндсэн чиг үүрэгтэйгээр техникийн албаны хамт олон үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулан ажиллаж байна.

 

Санхүү, үйлчилгээний алба

 

Байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэл, хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг Монгол Улсын болон олон улсын стандарт шаардлагын дагуу үнэн зөв хэрэгжүүлэх, төв компанийн бодого шийдвэр, эдийн засаг, маркетинг, хүний нөөцийн төлөвлөлт, зохион байгуулалтуудыг газрын хэмжээнд хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэйгээр ажиллаж байна. Мөн үндсэн болон орон нутгийн сүлжээ, байр талбай, тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ хэлцлийг дүгнэн байгууллагын орлого, зардлын гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна.

Санхүү, үйлчилгээний хэсэг нь байгууллагын өнгө үзэмж, ажлын байрны цэвэр тохилог байдал, хөрөнгийн засвар үйлчилгээнд анхаарлаа хандуулан ажиллаж байна.

 

 

Манай газар нь 40 гаруй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулдаг. Үүнд:

  • Харилцаа холбооны оператор, ISP компани – 9
  • Банк,санхүүгийн байгууллага – 6
  • Бусад байгууллагууд – 33

Сумдын салбар

Тосонцэнгэл, Тариалан, Их-Уул, Шинэ-Идэр, Жаргалант, Галт, Төмөрбулаг, Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг, Рашаант, Түнэл, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Арбулаг, Баянзүрх, Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Цагааннуур, Алаг-Эрдэнэ, Хатгал, Ханх, Могойн Гол зэрэг 24 сумын салбарт үндсэн – 5, гэрээт – 19 ажилтантай.

Холбоо барих:

Нэр

Албан тушаал

Утас

Цахим шуудан

1

Ж.Даваахүү

Газрын дарга

70382350

99388888

davaakhuu.j@icnc.mn

2

Г.Алтанзул

Ерөнхий инженер

70383636

99961841

altanzul.g@icnc.mn

3

Ц.Хандаамаа

Ерөнхий нягтлан

70383890

99389226

khandaamaa.ts@icnc.mn

 

Back to Top

© 2018 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.