ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

Сүлжээнд суурилсан үйлчилгээ

Улаанбаатар хот, 21 аймгийн төвийг хамарсан өгөгдлийн суурь сүлжээг ашиглалтанд оруулж, түүгээр интернэтийн бөөний урсгалыг интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниудад хүргэж эхлээд байна.

Монгол улсын хэмжээнд өөрийн өгөгдлийн  сүлжээгээрээ дамжуулан  MPLS протоколд суурилсан Point-to-point (pseudowire), Layer 2(VPLS), Layer3(VPRN) төрлийн VPN үйлчилгээ болон улс хоорондын IPLC, үйлчилгээнүүдийг хэрэглэгчдэд өндөр чанартайгаар хүргэж байна.

Мөн мэдээлэл холбооны олон улсын зах зээлд нэр хүнд бүхий ОХУ-ын ТрансТелеком, Росстелеком, БНХАУ-ын Чайна Телеком, Чайна Юником компаниудтай хамтарч Ази-Европыг холбосон мэдээллийн транзит урсгал нэвтрүүлэх техник, технологийн нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Тоног төхөөрөмжийн байр, цамхагийн түрээсийн үйлчилгээ

Энэхүү үйлчилгээ нь үүрэн холбооны оператор компани, харилцаа холбооны бусад үйлчилгээ эрхлэгчдийн антенна фидерийн байгууламж, тоног төхөөрөмжийг Мэдээлэл холбооны сүлжээ компанийн эзэмшлийн байр, цамхагтбайршуулах, тэдгээрийг харуул хамгаалалтаар хангах зорилготой.

 

Худаг, сувагчлалын үйлчилгээ

Улаанбаатар хотын хэмжээнд кабелийн худаг, сувагчлалын байгууламжийн түрээс болон түрээсийн шугам /кабелийн хос/-ийн үйлчилгээг санал болгож байна. Манай үйлчилгээг үүрэн холбооны операторууд, интернэтийн үйлчилгээ эрхлэгч, төрийн болон бизнесийн 80 гаруй байгууллага авч, үйл ажиллагаагаа явуулж байна
 
 

Back to Top

© 2018 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.