ӨВӨРХАНГАЙ

 

Эрхэм зорилго:  Бид Монгол  улсын мэдээлэл  холбооны нэгдсэн  сүлжээг  нийт хэрэглэгчдийнхээ бизнесийг дэмжсэн, өнөөгийн болон хэтийн хэрэгцээг нь хангасан оновчтой байдлаар өргөжүүлэн хөгжүүлж,   Монгол улсын  нутаг   дэвсгэрийг   бүрэн    хамарсан, техник технологийн шинэчлэлт бүхий сүлжээ бий болгож, мэдээлэл холбооны бүх төрлийн чанартай үйлчилгээг бүх нийтэд хүргэх боломжийг бүрдүүлнэ.  

Зорилт: Монгол Улсын Мэдээлэл Холбооны нэгдсэн сүлжээг нийт хэрэглэгч, операторуудын бизнесийг дэмжсэн, оновчтой байдлаар өргөжүүлэн хөгжүүлж, тэдний өнөөгийн болон хэтийн хэрэгцээг хангасан сүлжээ бий болгоно.

Бидний үнэт зүйлс

·         Сүлжээгээ бүгдэд нээлттэй байлгах

·         Үйл ажилагаагаа ил тод байлгах

·         Хэрэглэгчидээ ялгаварлахгүй хандах

·         Хэрэглэгчидийнхээ итгэлийг хүлээсэн байх

·         Найдвартай сүлжээгээр хангах

 

Товч танилцуулга

         Аймгийн хэмжээнд 19 сумын  салбар болон  Радио релейний 6 станц,үйл ажиллагааны чиглэл бүхий 4 тасгийн зохион байгуулалттай  бөгөөд нийт 48 үндсэн ажлтан албан хаагч, үндсэн сүлжээний 10 гэрээт, Мобикомын гэрээт 6 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаасаас Арвайхээр сумын төвд  27, сумдын салбарт 38 хүний  бүтэц бүрэлдхүүнтэй   ажиллаж байна.

          Тус газар нь Тоон радио релейны сүлжээ, Агаарын баганат шугамын сүлжээ, Сансарын холбооны сүлжээ, Шилэн кабелийн сүлжээ зэрэг дамжуулах байгууламжийн бүхий л төрлийн сүлжээг ашиглан орон нутагт холбооны үндсэн сүлжээний ашиглалт үйлчилгээг явуулж байна.

Үндсэн сүлжээний 13 сумын 805,5 км шилэн кабель болон төгсгөлийн төхөөрөмжийн засвар үйлчилгээ, аймгийн хэмжээнд инженерийн шугам сүлжээнд 25 хуваарилах шүгээний хүрээнд гол кабель 4960 хосын багтаамжтай 27280м сувагчлалтай, салбар кабель 4940 хосын багтаамжтай 43380 м  урт бүхий агаараар болон булаатай, 108ш худгийн хүрээнд хотын болон сумын суурин сүлжээнд ашиглалт үйлчилгээг явуулж байна. 

Мобиком-ийн Орон нутгийн сүлжээний техникийн үзлэг үйлчилгээ, захиалгат ажил гүйцэтгэх гэрээг хэрэгжүүлсэнээр тус сүлжээний газар 26 сайт, 390 км шилэн кабелийн техникийн үйлчилгээг  2010 оны  06-р сарын 01-ний өдрөөс эхлэн хариуцан ажиллаж байна.

Холбоо барих: 

Нэр

Албан тушаал

Утас

Цахим шуудан

1

Н.Данзан

Газрын дарга

70323599

99239170

danzan.n@icnc.mn

2

П.Мөнхбаатар

Ерөнхий инженер

70323479

99019483

munkhbaatar.p@icnc.mn

3

Ю.Нарангэрэл

Ерөнхий нягтлан

70323613

99087613

narangerel.yu@icnc.mn

 

Back to Top

© 2018 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.