ӨМНӨГОВЬ

Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн Өмнөговь аймгийн газар нь 2007 оны 7-р сарын 1-ний өдөр 42 ажилтан албан хаагчидтайгаар, Төрийн өмчийн хорооны тогтоолын дагуу аймгийн Холбооны газраас төрийн өмчид ногдох үндсэн хөрөнгийг шилжүүлэн авч, аймгийнхаа 14 сум, сууринд мэдээлэл, харилцаа холбооны суурь сүлжээний байнгын найдвартай ажиллагаа, бэлэн байдлыг хангахаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.

 

Эрхэм зорилго

Бид Монгол улсын мэдээлэл холбооны нэгдсэн сүлжээг нийт хэрэглэгчдийнхээ бизнесийг дэмжсэн, өнөөгийн болон хэтийн хэрэгцээг нь хангасан оновчтой байдлаар өргөжүүлэн хөгжүүлж, Монгол улсын нутаг   дэвсгэрийг   бүрэн   хамарсан, техник технологийн шинэчлэлт бүхий сүлжээ бий болгож, мэдээлэл холбооны бүх төрлийн чанартай үйлчилгээг бүх нийтэд хүргэх боломжийг бүрдүүлнэ.


Бидний үнэт зүйлс

 Сүлжээгээ бүгдэд нээлттэй байлгах

 Үйл ажиллагаагаа ил тод байлгах

 Хэрэглэгчдээ ялгаварлахгүй хандах

 Хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээсэн байх

 Найдвартай сүлжээгээр хангах

 

Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн Өмнөговь аймгийн газар

 

Газар нутгаараа улсдаа тэргүүлдэг, 164,5 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай өмнийн цэнхэр говьд сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэн, говь нутгийн ард иргэддээ мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг хүртэх боломжийг олгон, үндсэн 27 ажилтан, гэрээт 8 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

 

               Манай хамт олон

Байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл:

-       Үндсэн сүлжээ болон орон нутгийн дамжуулах сүлжээ, аймаг сумдын кабель шугамын байгууламжуудын байнгын тасралтгүй найдвартай ажиллагааг ханган хэрэглэгчдийг чанартай, найдвартай сүлжээгээр хангах

-        Өөрийн эзэмшлийн сүлжээний болон барилга байгууламжуудыг ашиглан үйлчилгээний компаниудад тэгш эрхтэйгээр, түрээсийн нээлттэй бодлого баримтлан, бизнесийн үйл ажиллагааныхаа цар хүрээгээ өргөжүүлэх

-       Өөрийн мэдлийн хөрөнгийн ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх, шинэ техник технологи, үйл ажиллагааны арга барилуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх

-       Барилга байгууламжийн галын байдлыг хангах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрэм журамд нийцүүлэн ажиллагсдын аюулгүй, тав тухтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх

Дамжуулах байгууламжийн хэсэг

Дамжуулах байгууламжийн хэсэг нь аймгийн хэмжээнд 10 сум сууринг холбосон шилэн кабелийн дамжуулах систем,  тэдгээрийн зай тэжээлийн тасралтгүй хэвийн ажиллагаа, радио релейний 3 станцын байнгын найдвартай ажиллагааг ханган, хяналт тавин ажиллаж байна.

Мөн байгууллагын дотоод сүлжээ, интернетийн бөөний урсгал, дүрст хурлын танхим, байгууллагын хяналтын камерийн систем зэрэг газрын хэмжээнд ашиглагдаж буй мэдээллийн технологийн тоног төхөөрөмжүүдийн хэвийн, найдвартай ажиллагааг хангах үүрэгтэйгээр ажиллаж байна.

Дамжуулах байгууламж, өгөгдлийн сүлжээ, зай тэжээлийн системүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг үйлчилгээг тогтмол хийж, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны талаар мэдээ, мэдээллийг компанийн шуурхай удирдлагын төв, өөрийн байгууллагын удирдлагын баг болон инженерийн багт түргэн шуурхай хүргэж диспетчерийн үүргийг давхар гүйцэтгэн ажилладаг.

   Кабель шугамын хэсэг

Аймгийн төв болон Ханбогд, Гурвантэс сумдын 58523 м урттай 4150 хосын гол, 4730 хосын салбар кабелиуд, аймгийн төвийн 179 худаг, 19 хуваарилах шүүгээ,  19037 м газар доорх телефоны сувагчлал, 35778 м агаарын кабель шугамын засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, хэвийн найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна. Мөн аймгийн төвд 19087 м, 7 сумын төвд 6250 м шилэн кабель, 10 сум сууринг холбосон үндсэн сүлжээний 732,06 км шилэн кабелийн ашиглалтыг хариуцан графикийн дагуу үзлэг үйлчилгээг хийж гүйцэтгэж байна.

Аймаг орон нутгийн төр захиргааны байгууллагууд болон бүтээн байгуулалт хийж буй аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй нягт хамтын ажиллагаатай байж, техникийн нөхцөл олгон шинэ барилга обьектыг холбоожуулах, кабель шугамын байгууламжийг гадны нөлөөгөөр гэмтээх эрсдлийг бууруулан ажиллаж байна.

     Санхүү, үйлчилгээний хэсэг

Байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэл, хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг Монгол Улсын болон олон улсын стандарт шаардлагын дагуу үнэн зөв хэрэгжүүлэх, төв компанийн бодого шийдвэр, эдийн засаг, маркетинг, хүний нөөцийн төлөвлөлт, зохион байгуулалтуудыг газрын хэмжээнд хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэйгээр ажиллаж байна. Мөн үндсэн болон орон нутгийн сүлжээ, байр талбай, тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ хэлцлийг дүгнэн байгууллагын орлого, зардлын гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна. Харьяа барилга обьектуудын харуул, хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажиллаж, байгууллагын өнгө үзэмж, ажлын байрны цэвэр тохилог байдал, хөрөнгийн засвар үйлчилгээнд анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Холбоо барих:

Нэр

Албан тушаал

Утас

Цахим шуудан

1

Н.Баяраа

Газрын дарга

70532228

80031555

bayaraa.n@icnc.mn

2

З.Мөнхчимэг

Ерөнхий инженер

70532110

99539119

munkhchimeg.z@icnc.mn

3

Ц.Отгон-Оюун

Ерөнхий нягтлан

70532823

88363399

otgonoyun.ts@icnc.mn

 

Back to Top

© 2018 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.