Өгөгдлийн сүлжээ

MPLS VPN үйлчилгээ

 
МХС компани нь IP/MPLS VPN үйлчилгээг Mонгол улсын 21 аймаг болон шилэн кабелын сүлжээ орсон сум суурин газруудад хүргэдэг. Энэ үйлчилгээгээр Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд салбар нэгжүүдээ холбосон онлайн сүлжээг байгуулахад тохиромжтой.
 
Энэхүү бие даасан технологийн шийдэл нь Байгууллагын нөөцийн төлөвлөлт (ERP), Хэрэглэгчтэй харьцах менежмент (CRM), чанарын өндөр түвшинд дүрст хурал болон VoIP-г ашиглах боломжуудыг нээж өгөхөөс гадна түгээмэл сүлжээний сул талууд болох хурд, чадлын цараа, үйлчилгээний чанарын бүх асуудлыг шийдвэрлэнэ.
 
MPLS VPN нь танд дараахь боломжуудыг нээж өгнө:
 
  1. Ярианы харилцан холболт
  2. Өндөр чанартайгаар дүрсээ харах боломж
  3. Мэдээллийн технологийн хэрэглээний программ
 

MPLS VPN үйлчилгээгдараах хэлбэрээр авах боломжтой

 
 

Техникийн давуу талууд:

Монгол улсын 21 аймаг, 283 сумдад өөрийн шилэн кабелийн сүлжээгээ хүргэсэн өндөр багтаамж бүхий дэд бүтэц

 

  1. 7/24 цагийн сүлжээний хяналтын системтэй
  2. Сүлжээний шинэчлэл сайжруулалт, үзлэг үйлчилгээг байнга хийгддэг.
  3. Хэрэглэгчийн Ethernet болон шилэн кабелийн холболт
  4. 1Мбит/с - 100Мбит/с хүртэлх хурдаар холбогдох
 

Үйлчилгээний давуу талууд:

 
  1. Хэрэглэгчийн хүсэлтээр 1Мбит/с - 100Мбит/с хүртэлх хурд
  2. Бага зардлаар холбогдох боломжтой
  3. Баталгаатай тасралтгүй холболт
  4. Олон төрлийн протокол болон холболтыг дэмждэг
  5. Монгол улсын ихэнх сум суурин газраас сүлжээнд найдвартай холбогдох
  6. Сүлжээгээ амар хялбар хянах
  7. Цогц тасралтгүй удирдлагын шийдэл
 

Үйлчилгээний гэрээ байгуулах:

 
Та үйлчилгээ авахыг хүссэналбан бичгээ факс, и-мэйлээр ирүүлж, хүсэлтийн дагуу үйлчилгээний техникийн нөхцөл гарна. Техникийн нөхцлийн дагуу та Борлуулалтын хэлтэстэй гэрээ байгуулж, үйлчилгээ авах боломжтой. Энд дарж үйлчилгээний гэрээний загварыг татаж авч бөглөөд имэйлээр илгээнэ үү.
 
Захиалга өгөх, гэрээ байгуулах
 
Утас: 70112605
Факс: 70112605
И-мэйл хаяг: info@icn.mn
Та гэрээ байгуулахаар ирэхдээ үйлчилгээ авахыг хүссэн албан бичиг, байгууллагын гэрчилгээний хуулбарыг авчирна.
 

Үйлчилгээнд холбогдох

 
Та гэрээ байгуулж үйлчилгээний төлбөрийг төлсний дараа манай инженер сувгийг үүсгэх ба хоёр талын инженерүүд “Суваг холбосон акт” үйлдсэнээр үйлчилгээ эхлэх болно.

Back to Top

© 2018 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.