Барилга холбоожуулах техникийн нөхцөл
 
 
Шинээр баригдах болон хуучин барилгыг холбооны нэгдсэн сүлжээнд хамруулах, айл өрх, албан байгууллагыг суурин утас, интернэтээр хангах нөхцлийг бүрдүүлэх шаардлагаар Монгол Улсын барилгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дугаар заалт, Дэд бүтцийн сайд, Улсын Мэргэжлийн хяналтын газрын даргын хамтарсан 2003 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 71/134 тоот тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүрэм”, “Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох журам”-ын дагуу барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгоход зориулж Улаанбаатар хот болон 21 аймгийн хэмжээнд барилгыг холбоожуулах техникийн нөхцөлийг гаргаж байна.
 

Хавсаргасан материал

 
  1. Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүрэм
  2. Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох журам 
 
Техникийн нөхцөл олгоход албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд доорхи материалыг бүрдүүлнэ.
 
  1. Техникийн нөхцөл хүссэн хүсэлт /хэрэглээ тодорхойлсон, холбогдох утас/
  2. Газрын гэрчилгээ /хуулбар/
  3. Нийслэлийн засаг даргын захирамж
  4. Мэргэжлийн комиссын хурлаар баталгаажсан байршлын схем зураг
  5. Архитектур төлөвлөлтийн даалгавар Барилгажих талбайн схем зураг
 
Хотын Сүлжээний Газар нь захиалагчийн хүсэлтийг хүлээн авч ажлын 15 хоног техникийн нөхцлийг боловсруулан гаргана
 

Харилцах хаяг:

МХС компани төв байр

Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын гудамж-1 Төв шуудан  Улаанбаатар хот-15160, Монгол улс
утас: (976)-70112519
факс: (976)11-325445
Е-майл: info@icn.mn
 

Хотын Сүлжээний газар

Баянгол дүүрэг Хасбаатарын гудамж МХС компанийн 2-р байр Улаанбаатар хот-16066
утас: (976)-70112300
факс: (976)-70112300

Back to Top

© 2018 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.