“Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Сургалтын төв нь 2025 оны 09 дүгээр сарын 29- нд эхлэх “Кабель шугамын мэргэжил олгох” сэдэвт 14 хоногийн ээлжилт сургалтын бүртгэлээ эхлүүлж байна.
“Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК нь 2012 оноос “Кабель шугамын мэргэжил олгох сургалт”-ыг тасралтгүй зохион байгуулж 650 гаруй техникийн ажилтныг бэлтгэн гаргасан бөгөөд 2020 оноос эхлэн Хөдөлмөр нийгмийн хамгааллын Сургалт, үнэлгээ, судалгааны институтийн ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭ олгох онол, дадлага хосолсон 80 цагийн хөтөлбөртэй сургалтыг олон жилийн туршлагатай багш нараар удирдуулан амжилттай зохион байгуулж байна.
- Чадварлаг багш
- Чанартай сургалт
- Тохилог танхим
Хаяг: Баянгол дүүрэг, Хасбаатарын гудамж, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн 2-р байр, №103 тоот өрөө
Холбогдох дугаар: 70112601, 70140040, 99274858, 95105141, 99227753 , 99169299