ХАБЭА-н Өндөрт ажиллах аюулгүй ажиллагааны сургалт

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Захиргаа, удирдлагын газрын Сургалт, хөгжлийн хэлтэс /Сургалтын төв/ нь ХНХЯ-ны А/130 тушаалаар батлагдсан журмын дагуу ХАБЭА-н “Өндөрт ажиллах аюулгүй ажиллагааны сургалтыг 2025 оны 09 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдаж,  Сургалтад аймаг, дүүргийн инженер техникийн 33 ажилтнууд хамрагдлаа.

Сургалт эхний өдрөө Компанийн 2-р байрны Сургалтын танхимд  онолын сургалтаар эхэлж,  Монгол Улсын зөвлөх инженер Б. Шинэбаяр Өндөрт ажиллах үеийн аюултай хүчин зүйлс, тэдгээрийг таньж илрүүлэх арга, Өндрийн аюулгүй ажиллагааны эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, Өндрөөс унахаас сэргийлэх хэрэгсэл, үзлэг шалгалт, Өндөрт ажиллах зориулалттай тоног төхөөрөмжүүдийг аюулгүй ашиглах, Өндөрт ажиллах үеийн  аюулгүй ажиллагааны журам, Өндрийн бүс, татлага, бэхэлгээний цэгийн үзлэг, ашиглах аргачлал, Аврах үйл ажиллагааны талаар нийтдээ 8 цагийн хичээл зааж, онолын шалгалт авч дүгнэсэн.  

Практик дадлага буюу 2 дахь өдрийн 8 цагийн дадлага сургалт нь МХС ХХК-ийн Баянчандмань дахь Сургалтын цогцолборт, КШ-ын 303 антенн цамхагт  амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Сургалтад амжилттай суралцаж төгссөн инженер техникийн ажилтнууд  “Өндөрт ажиллах аюулгүй ажиллагааны”  албан ёсны гэрчилгээгээ гардан авлаа. 

Амжилттай суралцаж, гэрчилгээгээ гардан авсан инженер техникийн ажилтнуудынхаа цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. 

СУРГАЛТ, ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС /СУРГАЛТЫН ТӨВ/